Хангай шиг түшигтэй аав нартаа баярын мэнд хүргэе!
Өнөөдөр бидний хайртай аавуудын баярын өдөр шүү бүсгүй минь. Эрчүүдэд зориулсан газар "Эрүүлжүүлэхээс" өөр байна уу гээд л эрчүүд маань гомдоллодог. Тэгвэл энэ гомдлыг барагдуулахаар 2003 онд Монголын эрэгтэйчүүдийн холбоо гэдгийг байгуулжээ. Тус байгууллага нь эрэгтэйчүүдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Эрчүүдийн эрүүл мэнд, ёс суртахуун гээд тэдний өмнө тулгараад байгаа бүхий л асуудалд анхаарлаа хандуулан ажилладаг. Холбооны тэргүүн нь Хилийн цэргийн дээд сургуулийн дэд захирал хошууч генерал Я.Пүрэвдорж юм.
Тус холбооноос 2005 оноос “Аавуудын баяр”-ыг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн онцлог нь энэ өдрийг архигүй тэмдэглэхийг нийт аавууддаа, эрчүүддээ уриалж байгаа юм байна. Энэ өдрийг ёс зүйн хүндэтгэлийн өдөр гэж хэлж болох юм. Мөн аав нар үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хир хариуцлагатай гүйцэтгэж байна вэ гэдгээ үнэлж цэгнэх өдөр ч гэж хэлж болох. Тиймээс аав, хүүхдийн хамгийн ойрхон байх жилд ганцхан тохиох өдөр юм.

Энэ өдөр Монголын эрэгтэйчүүдийн холбооноос 18 аавыг “Есөн эрдэнэ”-ийн одонгоор шагнах гэж байна. Бид та бүхэнд тэдгээр 18 аавыг танилцуулъя.
1.Б.Лхагваүрсэн /Төрийн Шагналт, Ардын уран зохиолч, МУГЗ, 8 хүүхдийн аав/
2.Гантөмөр МУын Хөдөлмөрийн Баатар, МУГЖ
3.Д.Даваа /Кёкүшюзан Батбаярын аав/
4.Х.ЛХамсүрэн /Ховд аймгийн Жаргалант сумын иргэн 7 хүүхдийн аав/
5.А.Авдийгэрэл /СХД-ийн 13-р хорооны иргэн/
6.Ш.Бат-Очир /Завхан аймгийн Цагаан чулуут сумын харъяат, ахмад тээвэрчин, саятан жолооч/
7.Д.Бат-Өлзий /Цаг агаарын зориудаар нөлөөлөх эрдэм шинжилгээний төвийн “Хурын шим” экспедицийн ерөнхий менежер/
8.Г.Дүгэрсүрэн /Улсад 39 жил хөдөлмөрлөсөн, 7 хүүхдийн аав/
9.Г.Үржинсүх /Хэнтий аймгийн Биндэр сумын багш/
10.Б.Басхүү /Шинлжэх ухаан мэдээлэл технологийн төвийн Захиргаа үйлчилгээний хэлтсийн дарга, шагайн харвааны ерөнхийлөгч/
11.М.Баавдай /Ховд аймгийн Булган сумын харъяат/
12.М.Балжинням /Дорнод аймаг дахь МҮХАҮТ-ын ахлах эксперт/
13.Ш.Батмөнх /Сүхбаатар дүүргийн 2-р хорооны иргэн/
14.Хатыран Айт /Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэн/
15.Д.Сэд /Өмнөгөговь аймгийн Булган сумын мянгат малчин/
16.Д.Эрдэнэцогт /БЗД-ийн өндөр настан/
17.Д.Насанбаяр /Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн/
18.Ц.Ганхуяг /ЦЕГ-ын ЗЦГ-ын орон нутгийн замын хяналтын тасгийн дарга/
Сонирхуулахад, 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгожээ. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа тэжээсэн гэдэг. Харин 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарлажээ. Ингээд жил бүрийн 6,19-нд үндэстэн даяараа энэ баярыг тэмдэглэх болж. Харин жил бүрийн 5 дугаар сарын 19-нд Англи, Франц, Бельги улсууд энэ баярыг тэмдэглэн өнгөрөөдөг. Ерөнхийдөө дэлхий дээр 17 улс энэ баярыг тэмдэглэдэг. Манай улс 18 дахь нь болж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин
(103.229.120.158)
2014-10-04 10:36:42
тиим шүү
0
0
0
Хариулах