Зургаан настай охины В.Путинаас асуусан асуулт шуугиан дэгдээлээ



ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шууд нэвтрүүлэгт оролцож, олон нийтийн асуултад хариулжээ. Тэрээр 3 цаг 55 минут үргэлжлэх ярилцлагын нэвтрүүлгээр нийт 81 асуултад хариулт өгсөн байна. Эдгээрээс хамгийн сонирхолтой нь зургаан настай охины асуулт байлаа.



Тэрээр ерөнхийлөгч Путинаас “Хэрэв таныг усанд живэх юм бол Барак Обама аврах болов уу? хэмээн асуужээ. Би “Обаматай хувийн дотно харилцаагүй боловч тэр эрэлхэг зоригтой, сайн хүн учраас намайг аварна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хариулсан байна. Мөн В.Путиныг шинэ тэргүүн хатагтайн талаар бодож байгаа эсэхийг асуухад “Эхлээд хуучин эхнэр Людмилагаа гэрлүүлнэ. Дараа нь өөрийнхөө тухай бодно” хэмээн хариулжээ.


Эх сурвалж: www.Medeelne.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
19001973 (103.26.195.131) 2014-04-19 10:29:53
жолооч танд татварын талаар ямар нэг мэдээлэл хэрэгтэй бол цаг алдалгүй манайд ханд бид танд үнэн зөв шуурхай мэдээлэлийг хүргье авто тээврийн нэгдсэн лавлах 19001973
bi (65.49.68.161) 2014-04-18 19:37:01
gaihaltai uls topch