Өнгөрснөө бас өөрийгөө
Нар удаан жаргасны эцэст тэнгэрийн хаяа гэрэлтэн цайвартаж танилцаад удаагүй хоёрын анхны болзоо өндөрлөх тийшээ хандаж байв.

Гэтэл шөнөжин чимээгүй байсан утас гэнэт хангинаж бүсгүйн царайд ойлгомжгүй нэгэн эргэлзээ тодорч ирснээ утсаа аваад ингэж хэллээ “Ээж нь удахгүй очлоо миний охин айлгүй унтаж байгаарай” ................... “Аан чи хүүхэдтэй байсан юм уу ?” гэсэн асуулт хэрвээ тэр үед залуугын царайг харсан хүнд “Өө, чи хүүхэдтэй байсан юм уу ?” гэж уншигдахаар байлаа. Үг өөрөө сэтгэлээс л гардаг болохоор хичнээн нуугаад ч нэмэр байхгүй, залуугын яриа гэнэт өөр хүн болчихов уу даа гэмээр огцом хувирч бүсгүй ч түүнийг анзаарсан нь илт байсан. Эх хүн үрээ л түрүүлж боддог, жаахан охин нь харанхуй шөнө ганцаараа айчих вий дээ гэсэн зовнилыг ганган залуугын ялдам инээмсэглэл дарах нь юу л бол. Эргээд уулзахгүй бол тэр л биз, эцэстээ мэдэх л үнэнээс хойш энхрий үрээсээ ичиж болзно гэж юу байх вэ дээ.
Яахав дээ, тэгээд л амьдрал шүү дээ, алдаж эндсэн гэж ярихад би хичнээн дургүй гээч, хэн тэр алдаа чинь юм ? Бяцхан үр чинь юм уу, өөрөө та юм уу ? Болсон болоогүй нь ямар хамаа байна, бүгд л сайхан амьдралыг хүсээ биз дээ, эргээд бодоход харин ч зөв шийдвэр байх нь олон шүү дээ, зурсаар зурсаар гүн зүсэгдээд дуусах тавиланг сорвитой хаяад гарсан гавьяа байж ч мэдэх шүү дээ ? Нас хэвийсэн, амьдрал үзсэн зовлонгийн шалтгааныг, учраа мэдэхгүй 18-тай охинд тохож бас болохгүй шүү дээ, тэр үедээ бүх л зүйл үнэн байсан, тэнд хайр байж л байсан ...
Хагацсан тавиланг нэмж хатгах өргөс олон бий, хуримын чимээ сонсох, хэзээ ч төсөөлөөгүй хов жив, гайтай юм шиг тэр нь үнэн байх, баларсан хайрынх нь оргил мөчид тэр бүхэн тохиож байсныг одоо мэдэх, новшын санагдаж гэнэт сульдах мэдрэмж ...

Одоо ингэх хэрэгтэй, нэг сайхан урт амьсгаа авах хэрэгтэй, тэгээд инээмсэглэх хэрэгтэй !!! Өнгөрсөн бүхнийг өөрөө туулсан болохоор үгүйсгээд чи хэрэггүй үзэн ядаад бас нэмэргүй, ойлгомжгүй олон асуултын хариуг хувь заяанд нь даатгачих, хэтэрхий дураараа даанч өөрийнхөөрөө хандсан хувь тавиланд ирээдүйн жаргалыг ч бас даатга, хичээсэн л бол болоо илүүг бүү хүс. Харин одоо зүгээр л инээмсэглэ, бүр нэг тийм өөдгүй бас тоомсоргүй инээ, одоо чиний инээх цаг ирсэн, гашуун дарс балгасны хэрэггүй, зүгээр л ажигла, юуг анзаараагүй явснаа, хорвоо дэлхий дээр өөр юу болж байсныг, бороо цас яаж орж байгааг, байгаль дэлхий хэрхэн солигдож байгааг цаг гарган ажигла, бүх зүйл хичнээн өчүүхэн бас агуу болохыг анзаар, асуудал өөрөө арчаагүй зүйл болохыг тань, яадгийн яг өөрийнхөөрөө бай, хэнд таалагдах гэж жүжиглэж, хэний төлөө сайхан харагдах ёстой гэж, өөрийнхөөрөө нис, өөр бидэнд юу ч хэрэггүй !!!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.