Цэцээ гүний оргилыг Монголын сайтын холбооны сэтгүүлчид чимлээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан өнгөрсөн Бямба гаригт Монголын сайтын холбоо гишүүн сайтуудынхаа дунд уулын явган аялалыг амжилттай зохион байгууллаа. Монголын сайтын холбооны гишүүнчлэлтэй 70 гаруй сайтын 90 гаруй сэтгүүлч, уран бүтээлчид Богдхан уулын Цэцээ гүний оргилыг эзлэх аялалд оролцож нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм.

Мөн уулын аялалын “UB hiking club”-н  туршлагатай хамт олон аялалыг удирдан хамтран ажиллалаа. Үргэлж нийгмийн төлөө уриатай сэтгүүлчид ийнхүү нэгэн сэтгэл зүрхтэй Төв аймагт орших Манзушир хийдийг зорьсон юм. Нийт найман багт хуваагдан, аюулгүй байдлын зөвлөгөө авснаар бидний аялал эхэлсэн юм. Далайн түвшнээс 2258 метрийн өндөрт орших Цэцээ гүний оргилд гарах амаргүй даалгавар авсан сэтгүүлчид оргил өөд тэмүүлсээр...

Аялалын нэг чимэг нь хөгжилтэй “Винни пуух” байвгаанууд байсан юм. Тэдний хөгжилтэй үйлдлүүд явган аялалыг илүү сонирхолтой болгож байлаа. Замдаа ердөө хоёрхон амарч, оргил өөд гарсан ч ядрахаа мэдэхгүй оргил рүү тэмүүлсэн сэтгэл зүрх нэг байсан юм. Ингээд оргилын эзэн болон эзэгтэйг шалгаруулах мөчид Манай сайтын бүсгүйчүүд оргилын эзэгтэй нараар тодорлоо. Харин оргилын эзнээр “Урлаг.мн” сайтын захирал Цэнд-Аюуш шалгарсан юм. Мөн сайтын холбооны тэргүүн Цэцээ гүний оргилдоо сайтуудынхаа сайн сайхны төлөө цагаан сүүгээ өргөсөн билээ.

Дор бүртээ өөрсдийн амжилтыг тогтоосон “Богц” дүүрэн аялал сонирхолтой, хөгжилтэй, авхаалж сорьсон үйл явдлуудаар дүүрэн байлаа. “Орчиндоо цэвэр байцгаая” уриан доор хөгжилтэй “Пуух”-ууд болон сэтгүүлчид орчин тойрныхоо хогийг цэвэрлэн, оргилын эзэлсэн шигээ эрч хүчтэй буусан юм. Богц дүүрэн аялалын нэгээхэн хэсэг бол амттайхан оройн зоогийн амжилт дүүрэн шагналууд байлаа.

Ингээд шилдэг аялагч, байгальд ээлтэй сайт,шилдэг аялагч, шилдэг уулчин, оргилын эзэн, эзэгтэй нараа шалгаруулан, шагналаа гардсанаар бидний аялал албан ёсоор өндөрлөсөн юм.

                                          Оргилын эзэн болон эзэгтэй.

                                        "Ub Hiking" явган аялалын клубынхан

                                 2 дахь амралтан дээр: "Хөгжилтэй агшин"

Сайтын холбооны тэргүүн: Нээлтийн үг

                      "Хөгжилтэй Пуух" эмэгтэйчүүд сайтын сэтгүүлчийн хамт

                                        Винни Пуухын эгдүүтэй зогсолт

Торгон агшин: Уулчин монгол нийгэмлэг, "Ub hiking club", Эверестийн оргилд гарсан Цэвээндаш нар санамсаргүй байдлаар тааралдав.

                                 Сайтын сэтгүүлчид зааварчилгаа авч байгаа нь

                                                "Винни Пуухууд"


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
beke (203.194.115.250) 2013-04-23 03:31:57
goy udur bsn shuu ymar ch gsn
***** (49.0.139.122) 2013-04-22 12:14:26
nadaas zurgaa awaarai za yu undestenmn nuutslag_muustyahoocom