Домогт Елена Исинбаева зодог тайллаа
Тулгууртай харайлтын түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэг, домогт Елена Исинбаева сүүлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцож түрүүллээ.

Елена Исинбаева нь олимпийн хошой аварга, ДАШТ-ний дөрвөн удаагийн аварга , Дэлхийн танхимын спортын дөрвөн удаагийн аварга, Европ тивийн 2006 оны аварга юм. Түүний болон дэлхийн дээд амжилт 5.06 метр юм.

2005 оны долдугаар сарын 22-нд анх удаагаа Исинбаева 5,06 метр дээгүүр харайсан анхны бөгөөд одоогийн байдлаар сүүлийн эмэгтэй тамирчин хэмээгдэж байна.

Өдгөө 31 настай Елена Исинбаева ОХУ-ын Москва хотноо болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий дараа зодог тайлна гэдгээ тэмцээний өмнө мэдэгдээд байсан юм. Тэрбээр гэр бүлтэй болж, хувийн амьдралдаа анхаарах хүсэлтэй байгаа гэнэ.

Ийнхүү тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 28 удаа шинэчлэн тогтоосон Елена Исинбаева их спортоо орхиж байна. Хэдийгээр түүнийг зодог тайллаа хэмээн мэдэгдэж байгаа ч 2016 оны олимпод оролцож магадгүй гэсэн таамгийг хэвлэлүүд бичиж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.