Хатан ээжүүдэд зориулсан найргийн цомирлог

ИЖИЙ ТАНАА
Ээж минь та хүүдээ гомдоогүй биз дээ
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Ээжээ үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж
Гадаа гэртийн хооронд
Гарын хариу баривал болж л байна л даа ээжээ
Гэлээ ч ижий минь та
Гарынхаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдаг юм шүү ээжээ Ээжээ та хүүдээ гомдоогүй биз
Хүү чинь уул өргөж таныгаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү
Нэг л өдөр зай чинь ханхайж
Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж
Бодож чаддаггүйдээ
Үрийнхээ нүдэнд их өтөлж
Үлгэсэн мээмээ ширгэсэн гэж бодож чаддаггүйдээ
Буянтай таныхаа ачийг би
Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүйдээ алдаж мэдэх юм
Гэлээ ч миний намхан ижий та
Хүүдээ битгий гомдоорой

Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү
Ээжээ та хүүдээ гомдоогүй биз дээ
Хайртай ээж таныгаа би мөнхийн мөнхөд хайрлая
Будан суухаас нь өмнө тэнгэрээ аргадая
Буурал нөмөрхөөс нь өмнө ижийгээ хайрлая
Мөчөө тэнцүүлж өндийн хөлд орхын цагт
Мөөмөнд нь байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижий минь
Мөрөө цувуулж тамгалан хүн болхын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ
Би боддог юм зүүн уулын солонго нь баруунаа татсан ч яахав
Зүүдлээд сэрхэд ижий минь дэргэд минь л байвал жаргалтай гэж
Би хүсдэг юм өдөр өдрийн аашинд нь уйлж дуулах минь ч яахав
Өмөлзсөн хушуугаа би ижийдээ үнсүүлжил байвал жаргалтай гэж
Би мөрөөддөг юм дутуутай хатуутай хорвоод нь
Бүтэн жаргаагүй ч яахавдээ
Дууны мөнхийн эхлэл шиг миний ижий
Дэргэд минь л байвал жаргалтай гэж би залбирдаг юм
Үүдэн гурван сараас нь нэг нь дутсан ч яахав дээ
Үлгэрийн төгсгөл шиг миний ижий
Үрдээ харагдаж байвал жаргалтай гэж
Би ижийнхээ тухай дуулж ижийнхээ тухай шүлгэлж
Тэнгэр мэт бурхан мэт ижий таньдаа
Дуун мөргөлөө өргөж байна ижий минь ээ
Ш.Гүрбазар
ЭЭЖ МИНЬ ТА БУРХАНААС Ч ИЛҮҮ
Элсэн говийн ширхэг тоогоор
Ээждээ би дэндүү хайртай
Эвэлсэн сүүг нь залгилсан болохоор
Ээж минь та бурханаас ч илүү
Халуун хэвлийд чинь амилсан юм чинь
Хайрлахгүй байхын аргаггүй юм
Хайрын бүүвээгээр өсгөсөн болохоор
Хаанаас ч байсан ээждээл очино
Өдий том болчихоод байхад
Өхөөрдөж ирээд л үнсдэг юм
Өөрийн эрхгүй сэтгэл нялхарч
Өвөр дээр нь эрхэлмээр болох юм
Миний ээжийг асуух юм бол
Монголын нэгэн малчин эмэгтэй
Машин хөлөглөж өсөөгүй ч гэсэн
Морин дээр өссөн монгол бүсгүй
Б.Улаанхүү
ЭЭЖ БУРХАН
Хамаг орчлонг цоочоон хүн болон чарлахдаа
Харин таныг хувааж би хоёр болгон төрсөн
Бүтэн биеэ баран амь тасдаж өгөхөд нь
Бүхлээрээ бараг би чинь та байсан
Ойчин цоочин алхалж хөлд орохдоо
Орчлонг би тамгалан тэнцэж ядаж байхдаа
Хүйн амиараа нойргүй хонож оёсон
Хөдсөн бойтгоор тань хээлэн мөр гаргасан
Жирмийн сүлжээ шиг амьдралд
Жил жилээр би өсөж нас бие гүйцэхэд
Хамгаас нандин ээжии минь та
Хариуд нь харин өтөлж жижгэрсэн
Өгсөн шигээ харин буцааж авдаг
Өнгөт энэ хорвоод ээжии минь
Өөрийн хэсэг намайг орхиод явахдаа
Үнэндээ та өөрийгөө бүтнээр нь орхихнээ
Зуун зуун жилийн турш ээжий нар минь
Зулайг нь үнэрлэх үрсээр амьдралыг үргэлжлүүлэн
Замба тивийн наран доор харин чимээгүй бурхад шиг
Заяа минь л энэ гэж даруухан амьдардаг
Бурхад гэж хүмүүс зураг, барьмал шүтэж
Буян хураана гэж бас маань мэгзэм унших юм
Энэ орчлонгийн бурхад хажууд чинь байна
Ээжиийгээ хайрлаж буян хураа хүмүүс ээ
Н.Мөнгөнхүү
ХЯРУУ УНАХААС ӨМНӨ ЭЭЖДЭЭ ОЧООРОЙ
Алсад уулсын оройд манан сууж
Алгуур шарлах навчис нэг хоёроор унаж
Аясын салхинд жавар хургаад
Алаг дэлхийтэй өвөл айлсан буугаад
Ирж явсан цаг буцаж нэг одоод
Ижил олон шувууд цэл татан нүүдэллэж
Ижийдээ очисон үрс шувуу даган буцахад
Бидэр судалтай сарыг хэц давуулан харуулдаж
Бүрий цагаан гэгээнээр цай дээжилэн өргөхдөө
Сэтгэлийн жигүүр нь саахалт дамнан гүйж
Сэрүүн намар тэрлэг жиндүүлэн зогсоо ижий дээ нэг очоорой
Нүд нь аргаж хоолой сөөнгөтөөд
Нэг л их гуниг хорвоог нөмрөөд
Нүүдэллэх шувуудын тоо хоног хоногоор цөөр ч
Нэг л мэдэхэд өвөл болоод
Орчлон юмсаа ариусгах гэсэн шиг
Онгон цагаан цасанд нар хүртэл дарагдаж
Оройгүй цэнхэр тэнгэрийн үүл сүүдрээ нуун хөвсийж
Одоо л ирэх болов уу гэж
Өглөөний жавар үдшийн хялмайнаас хамгаалан
Өргөсөн сүүний тань дээжийг жавар хөөн дэгдэхэд
Өөрөө ч мэдэлгүй санаа алдах ээжийн тань сэтгэлд
Өөдөөс нь чиглэн инээсээр ирэх хүүгий нь дүр тодор ч
Хар аяандаа мэлмэрэх баярын гомдлын нулимс нь
Хацарт нь хүрэлгүй энгэрт шингэж
Санахын эрхэнд бурхан мэт тахиасан хүү нь
Саравчинлан харахад нь үүлэн дунд тодроход
Салхины аясаар бодолоо сарниаж
Сажилсаар гэртээ орох ижийдээ нэг очоорой
Н.Мөнгөн-Эрдэнэ
ЭЭЖ МИНЬ
Өчиг үгийг өршөөдөг бурхад минь ээ
Өрөвчхөн эжийг минь урт наслуулж хайрла аа
Өдөр өдрийн наранд цацлаан өргөөд
Үйлс бүхнийг тэгшлэнхэн баярлаж яваг
Ээж минь ээ
Айлдал учир анхаардаг тэнгэрүүд минь ээ
Ачтайхан эжийг минь урт наслуулж хайрла аа
Атга атгаар ааруул чихрээ түгээгээд
Алаг хорвоог аргаданхан баярлаж яваг
Ээж минь ээ
Санал хүсэл сонсдог савдгууд минь ээ
Сайхан эжийг минь урт наслуулж хайрла аа
Сар нартай хорвоодоо залбиран сүслээд
Сайн бүхнийг тэгшлэнхэн баярлаж яваг
Ээж минь ээ.
Д.Сумъяа
МИНИЙ БУРХАН – ЭЭЖ МИНЬ БИЛЭЭ
Хэвлийдээ бойжуулан намайгаа тээж
Хатуу хүтүү хорвоод сайхан амьдрал бэлэглэсэн
Цагаанхан сүүгээрээ тэтгэж хүн болгосон
Цайлган сэтгэлтэй бурхан минь та
Наран жаргаж бүрий орох болгонд
Наддаа санаа зовдог нь та билээ
Дөрвөн зүг найман зовхист олдохгүй
Дэндүү нандин эрдэнэ минь та билээ
Буруу зөвийг ялгаж хэлдэг
Буяант хүн маань та билээ
Хүүгийнхээ төлөө гэж амьдардаг
Хүн төрхт хувирсан бурхан та билээ
Ачийг чинь хариулан жаргаах нь
Миний амьдралын ганц зорилго
Алтан аяганаас ус уулгах нь
Мөрөөдөл биш биелэгдэх зүйл
Шүүдрийн туслаар цай чанаж өгнө ээжээ
Шүлэг дуундаа таныхаа тухай магтан дуулна
Ээжээ таньдаа хайртай шүү хүү чинь
Эргэх хорвоогийн хамаг баяр баясгалан та минь шүү
Б.Амарсанаа
ЭЭЖ МИНЬ
Өнгө будаг сүлэлдсээр хорвоо үргэлжилнэ
Өрөвч нинжин ээж минь хайраа надад сөгнөнө
Үерлэх шиг давалгаат их амьдралын урсгалд
Үр минь гээд намайг л хүлээж суух ээж минь
Уцаарлаж таныхаа өмнөөс заримдаа би асдаг
Ундууцаж таныхаа үгийг хааяа би цацаж хаядаг
Угтаа бол өлмийд тань мэхийж зүрхэн дотроо шимширдэг
Ухаангүй үрээ харцаараа зэмлэхийг тань би мэдэрдэг ээ
Хавар намар ээлжилсээр он жилүүд улирна
Хайлган сэтгэлт ээж минь сүүгээ надад өргөнө
Халгих шиг эрчлээт энэ амьдралын тойрогт
Хүү минь гээд намайг л хүлээн суух ээж минь Өөрийн бүхнээ илүүд санаж алсад би оддог
Өчнөөн удаад ирэхэд санасан сэтгэл тань мэлмэрэн угтдаг
Үнэндээ таныгаа жаргаахсан гэж зүрхэн дотроо эмзэглэдэг
Үргэлж намайг хайраараа ивээдгийг тань би мэдэрдэг ээ
*** *** *** ***
Үер бууж тэнгэр цурхиран уйлахад
Үзсэн бүхэн халаглаж тэнгэрийг аргадана
Хүрэн зүрхэнд ширүүн аадар цутгахад
Хэн ч анзааралгүй инээлдэн өнгөрөнө
Хагацаж өнчрөөд гашуудан яваа нэгний
Хөндүүр гуниг хоолойд нь торж зовоохыг
Харцнаас нь мэдрэхгүй инээж өнгөрвөл
Харин би яасан их эмзэглэх болоо
Хөмсөг зэнгидлаа ч зовлонгоо нууж алхана
Харсан бүхэн жаргалтайг минь гайхна
Далдхан уйлсан нулимсны амтыг тэд мэдэх үү
Дандаа цэлмэдэггүй хаврын нарыг тэд мэдэх үү
Монголынхоо
бүх ээжүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын
мэндийг хүргэж эхийн тухай сайхан шүлгүүдээс хүргэж байна.ИЖИЙ ТАНАА

ЭХИЙН СЭТГЭЛ
Ээж нь муу хүүгээн үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдэлсэнгүй
Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч
Санаа сэтгэл гэглзэж байсан ч
Сарних бодолын үзүүрээс миний хүү гархгүй юм аа
Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож байна гэнэ миний хүү радиогоор дуулж байнлээ
Сайн явна гэнэ миний хүү аяны хүн ярьж байна
Муу явна гэнэ миний хүү амны зугаа ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй амьд яваа чинь эжий дээ алдар чинь юм шүү дээ
Эжийн хүүгээн их санах юм аа
Араг савар хоёрыг зөрүүлэн байж би чамайг боддог
Аргал чулуу хоёрыг андууран түүж би хүүгээн санадагаа алгаа миний хүү
Тэмээ тэмээ цагаан үүлсийг тэндээн царцтал харлаа
Тэнгэрийн ягаан хаяаг цав суутал би хүүгээн ширтлээ эжийдээн ирсэнгүй ээ
Хүний хүү эжийдээн ирж гэнэ гол усаар л нэг найр наадам болж байна
Миний муу хүү болхоор шоронд орж гэнэ голыг минь гогдон хэлж байна
Аа яадгийм ороол биз гадагшаан би хүүгээн өмөөрлөө
Ам нь цангаж байгаа байхдаа хүү минь дотогшоон би өмөлзлөө
Гал шиг залуу явхад үсэрсэн оч минь юмсан миний хүү
Ганц бие зандан явхад тасарсан навч минь юмсан миний хүү
Алаг бөмбөл эрдэнэ алган дээр байна гэж зөгнүүлж ирсэн ганц хүү минь юмсан
Алтан бэлзэг газраас олоод амандаа үмхтэл залигчихлаа гэж зүүдлүүлж олдсон үр минь
Ядаж яваа юм бол миний хүү тэнэж яваад юу хийх вэ эжийдээ л хүрээд ир
Ядарч яваа юм бол миний хүү тэнд байгаад юу хийх вэ эжийдээ хүрээд ир ээ
Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг хөх толгойтой хөгшин үр минь
Эжийнхээ нүдэнд бол манцуудайн дэрвэлзэх мяндас цагаан хүү минь ээ эжийдээ ирээ
Хөхөөрөөн чамайг даллья үххээрээн чамайг айлгая миний хүү эжийдээ ирээ
Ухаантай даа миний хүү эжийдээ ирээ хурай хурай хурай
Унага шиг эжийдээн давхиад ир гурий гурий гурий
П.Бадарч
ГАНЦХАН ЭЭЖДЭЭ УНШИХ ШҮЛЭГ
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа баярлуулсан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон байх
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа
Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!
Ц.Хулан
ИЖИЙТЭЙГЭЭ БАЙХАД БИ БАЯН БАЙСАН
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье

Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой минь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Уул уулын орой уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Эсээ шатааж хэлье
Урсгал усан эргэж урсдаггүй шиг
Yнэнээ хэлье
Цусаа буцалгаж хэлье
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ...
Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлга
Б.Лхагвасүрэн
Ээждээ зориулсан шүлэг
Үгээрээ залуурдаж үйлээрээ хөтөлсөн
Үггүй ойлгуулж харцаараа ухааруулсан
Сүүгээрээ тэжээж чадлаараа өсгөсөн
Совингоороо мэдэрч ерөөлөөрөө хамгаалсан
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Зүрхээрээ шаналж зөвлөж дэмжсэн
Зүүдээрээ манаж зааж сургасан
Урмаар тэтгэж бурмаар шагнасан
Ухаанаар ялж итгэлээр зоригжуулсан
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Нулимсаараа зэмлэж инээдээрээ баярлуулсан
Насаараа зовж араас минь санааширсан
Бүдрэхэд минь түшиж бухимдахад минь аргадсан
Буян хурааж бусдын төлөө насаа нэмсэн
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Б.Галсансүх
ХҮЛЭЭЖ БУЙ ЭЭЖ
Өлөн бор хамхуул үүрийн хяраанаас бөмбөрсөөр
Өглөөн хөхвөр туяанд бөн бөн хөвөхийг үзлээ
Танил гар шиг салхинд чинь хацараа алгадуулж зогслоо
Тал ээж хоёртой ирэлгүй он уджээ би
Төө тэндхийн барааг дурандаж суух ахуйд
Сөөг дэрстэй намаржаанд ганц гэр торойх нь
Өтгөн хөх мананг сөхөн саравчилж
Өөрийн минь зүг эмгэн хүн бөхзийхөн
Аяа хөөрхий миний ээж мөнхийн наяан насандаа
Адилхан бас л ингээд саравчилж зогссоныг сануулж
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх
Өчүүхэн жолоотой биднүүсийг үлгэрлэж зэмлэх мэтээ
Цаст уул шиг царцаж мөстсөөр ээж л хүлээдэгээ
Цайныхаа галд түлэгдэн дээл хөвөрдөж
Дөрвөн цагийн харгуйг сэтэртэл ээж л харуулдаж
Дөрөөн чимээг ханхийхийг анирлаж суудагаа
Дэлхийд үгүй ээж минь дандаан бодогдох боллоо
Дээлийнхээ хормойг харганы өргөсөнд сэмэлсээр
Навчтай цуг зулгарч намайгаа хүлээсээр
Насныхаа хөтөл дээгүүр нүүж одсон ээж минь Амрах гэж нутагтаа хааяа л нэг ирдэгээ бид
Асрах гэж ээждээн зорисон нь юу билээ
Ануухан гэж бодож анзаараггүй явсаар
Ажил гэж албархан араадаа бид яарсаар
Хөлдүү өвлийн үүрээр ээжийгээ нэг ачилж
Хөрзөн хормойлж галын нь өрдөхийн оронд
Өдөн хөнжилийн өег халуун жаргалд
Өлгийтэй хүүхэд шиг нозоорч хэвтсээр
Ая тухын олбог сэнтийд авирч
Ар араасаа биднүүс орон хотруу нүүцгээсээр
Ахин ирж гийгүүлэх гэгээн өдрүүдийн чинь тулд
Амьд явахаар ээжүүд л үлдсээр
Онгойсон нүх шиг гэрийн буурь харлаж
Он цагийн салхинд цуу ямбууг хүүршүүлэх
Чөтгөр тогтомгүй гангийн галт шил шиг наран доор
Чөдөртэй морь шиг ээж л байсаар
Судар түүхийн чанадаас нааш дэлгэсэн малаа
Сулд нь орхиж хотруу нүүгээгүй буурлууд минь
Тэнхлэгт хорвоон хорол дугуйт арал дээр
Тэнгэр дээдсийн эсгий туургыг ачаалаад
Замын нугачаа гарган зангийн нуурыг засах
Замбуу тивийн хос чавхдаст хуураа дээр нь залаад
Магадын амраг уртын дуутай талдаа
Машидын хутаг олж хөх чулуунд оршсоор
Араг үүрсэн ээж минь нүүдэл хөтөлж
Алаг цэцгийг ээтэн гутал нь үнсэж
Модон тэрэгний мөөр цагийн хөлд шалбарсаар
Монголын талаар он жилүүд өнгөрсөөр
Цөлөрч мэнэрсэн тал нь эзгүйрч
Цөмөөрөө бараг хотод арагтай аргал шиг чихэлдэж
Цөхрөн бармаар энэ бэрх зааг дээр
Хөхөртлөө хүлээсэн ээж минь хөөрхий
Ирж яваа цагаас ээж минь тосохгүй болохоор
Эргэж хэндээ ч гэж ирэх билээ би
Ирье гэвч элэг эмтэрч хүлээсэн ээжийгээ бодохлоор
Элгэн нутагтаа эргэж ирмээр санагдах юумаа
Буцаад талдаа ир гэж чинэрсэн хөхөөр даллаад ч
Бурхан галвын гандирас энд байна гэж зарлаад ч
Өргөө хотоо орхих сажийтай хүмүүн олдохуу
Өдрийн од нь илүү олон буюу
Цэхэртэл уйлсан нүд шиг талын зовхис
Цэлдэн хөх униар дунд мэнэржээ
Хэн хэний маань орхисон үүр юм бэ
Хэдэн бор гэр л хотын зүг саравчилжээ.
Г.Мэнд- Ооёо
БУЯНТАЙ ЭЭЖ
Бүжин цочоосон бүрэнхийг
Бүүвэйн дуугаар сүлээд
Бүтэн нойргүй хоногуудаа
Бүртгээ нь үгүй ээжийгээ
Намар хаврын уянгаар
Эгшгийг нь аргадсан дуундаа
Наран саран хоёроор
Ээлжлэн сугадуулж дуулья аа
Сэвлэг үсэнд шингэтэл
Ангир уургаар ивлээд
Тоос нь босоо хорвоогоо
Тосоор рөөсөн ээжийгээ
Гэргий заяагаа дархалж
Гэртээ инээд нэмээд
Түмнийг хоймроо залсан
Хүний хайлан ээжийгээ
Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bolderdene
(202.179.31.51)
2018-02-27 12:04:38
hha ymrr ***** um bee yoo sdd zltsgaa tanar
0
0
0
Хариулах
дөлгөөн
(66.181.160.77)
2017-10-23 22:14:32
их гоё шүлгүүд байна амжилт хүсье
0
0
0
Хариулах