МУГЖ Т.Баясгалан шинэ цомог
Энэ зун “Хан тэнгэрийн хайр” нэртэй кино концертыг МУГЖ Т.Баясгалан бэлтгэн үзэгчдээ хүргэсэн билээ. Уг уран бүтээлийг тун удахгүй цомог болгон фенүүддээ хүргэхээр болсон байна.

“Унаган хайр”, “Зөвхөн чамдаа”, “Ботгоны дуу” зэрэг олон сайхан дуугаараа богинохон хугацаанд олны танил болж, нэгэн үе “Зохиолын дууны хатан хаан” хэмээн өргөмжлөгддөг байсан МУГЖ Т.Баясгаланг уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарлага авахад үзэгч, фенүүдийнх нь сэтгэл дундуурхан байсан билээ.

Тэгвэл “Хан тэнгэрийн хайр” кино концертоороо дамжуулан, эх дэлхийгээ хайрлан энэрэх ухаан хийгээд хүн хүнээ хайрлахуйн гайхамшигт чанарыг нээн үзүүлэхээр зорьсон юм.

Тус кино концерт нь есөн ардын дуунаас бүтсэн бөгөөд МУГЖ Т.Баясгалангаас гадна туульч У.Цагаанзам, уртын дуучин Б.Алтанжаргал, БНХАУ-ын тэргүүн зэргийн дуучин М.Лхасүрэн, МУГЖ Д.Гүрсэд нарын олон уран бүтээлчдийн хүч хөдөлмөрөөр бүтжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.