Э.Даваачимэг хүрэл медаль хүртлээ

Болгарын нийслэл Софи хотноо болж буй залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  эмэгтэйчүүдийн 51 кг-д өрсөлдсөн Эрхэмбаярын Даваачимэг хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд өнгөрсөн Тайландад залуучуудын дэлхийн аварга болж байсан бол энэ удаад хүрэл медаль хүртснээр хос медальтай боллоо.

Э.Даваачимэг эхний тойрогтоо гоц мөргөж дараагийн тойрогт Италийн Францеска Сорбеллог 8:0-ээр ялж хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Мияахарад 6:2-оор ялагджээ. Дагах барилдаанд Сербийн Ана Ранделовикийг цэвэр ялж Азербайжены бөх Патимат Багомедоваг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялсан юм.

Шигшээ багийн дасгалжуулагч Т.Сүхбаатарын шавь тэрээр “Хилчин” спорт хороонд харъяалагддаг. Дэлхийн   залуучуудын аварга, Азийн залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, Залуучуудын улсын  хошой аварга цолтой тамирчин юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.