”Asia’s got talent” шоуны ялагч тодорлоо

"Asai"s got talent" шоунд Б. Шижирбат алтан баззар авч, найз бүсгүйдээ гэрлэх санал тавьж, шүүгчдэд төдийгүй үзэгдчийг алмайруулж чадсан билээ. Манай цагаар 00:00 цагт санал хураах цаг дууссан бөгөөд өөрийн цахим хуудсандаа "Хээе манайхан. Би нь 4-р байранд орсон. Яг үнэндээ эхний өдрөөс авахуулаад л та бүхэн маань нулимс цийлгэнэтэл дэмжсэн. Ерөөсөө тэр л надад хангалттай. Угаасаа финал хүртлээ явбал болоо, мөрөөдлөө биелүүлэхийн тулд зүтгэе л гэж бодож байсан юм Яах аргагүй надаас ч хамаарахааргүй хүн амын тоо гэдэг хэцүүхэн асуудалтай таарчих шиг боллоо. Гэхдээ энэ өнгөрсөн хугацаанд хөгшин залуугүй, нам эвсэл харгалзахгүй, жалга довын үзэлгүйгээр  #agtvote8 гэж бусад орны өрсөлдөгч нар айтал хашхирцгаасан та бүхэндээ дахин дахин баярлалаа" хэмээн бичсэн байна.  Ази төдийгүй дэлхийд өөрийнхөө авъяас чадварыг үнэлүүлж, Монголын залуучууд ямар ур чадвартай гэдгийг олонд таниулж яваа Б.Шижирбатдаа баяр хүргэе. 


 
Харин шоуны ялагчаар нууцлаг, аймшгийн илбэчин Индонезийн Риана /Sacred Riana/ хэмээх эмэгтэй түрүүлсэн байна. Түүний үзүүлбэр шүүгч төдийгүй үзэгчдийг айлгаж, жихүүдэс хүрэм гайхалтай үзүүлбэрүүд нь олон сая хүмүүсийн санал авч, ийнхүү түрүүлж8 , 100 мянган ам.долларын эзэн боллоо. Түүний финалын шатны үзүүлбэрийг хүргэж байна. 





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.