Крис Мединагийн сэтгэл хөдлөм “хайрын түүх”
Та бүхэндээ 2002 оноос эхлэн цацагдаж эхэлсэн Америкийн телевизийн
түүхэн дэх томоохон басхүү шилдэг шоунуудын нэг “American Idol” ба
түүнтэй холбоотой гайхалтай нэгэн мэдээллийг хүргэж байна.
Энэ бол тус шоуны өнгөрсөн жилийн шалгаруулалтад оролцож өөрийнхөө ямар чадварлаг дуулдагийг бас ямар агуу тэвчээр, сэтгэлийн хат, хайрын чин сэтгэлтэйгээ харуулсан уярал хайр, бишрэлийн дээдийг түгээгч дуучин Крис Мединагийн тухай юм.

Хэдий шоуныхаа тэргүүн шилдэгт багтаж хараахан чадаагүй хасагдсан ч дуу хөгжимд хайртай Медина өөрийн уран бүтээлийн “What a Words” хэмээх цомгоо гаргасан ба цомгийн хит сингл болох “What a Words” дуугаа Америкийн шүтээн шоунаас хасагдсан өдрийнхөө маргааш буюу 2011.02.25-нд гаргажээ. Тус сингл гарсан цагаасаа Норвеги, Шведийн чартуудыг 19 долоо хоногийн турш тэргүүлээд зогсохгүй “Billboard Hot 100” чартын №83-т орж байсан юм.

Медина энэ дуугаа өөрийн хамгаас хайртай бүсгүй болох Жулияана Рамостоо зориулсан юм. Тэд 8 жил үерхсэний эцэст сүй тавьсан байсан ба тэдний хурим 2009.12 сард болох байсан ч харамсалтай нь хайртай найз бүсгүй нь хуримнаасаа хоёрхон сарын өмнө буюу 2009.10.02-нд машины осолд орж маш ховор тохиолддог тархины эмгэгтэй болсон ажээ. Тэрээр сар гаран ухаангүй байсны эцэст сэргэжээ.
Аялгуу бүр нь сэтгэлээс нь ундарч байдаг чадварлаг дуучин маань “Able Boy” нэртэй жижигхэн хамтлагтай бөгөөд анхандаа Жулияанагийн найз охинд талтай байсан гэнэ. Тэгээд хамтлагийнхаа тоглолтыг үзэх урилгыг сайн найзад нь өгчээ. Ингээд Жулияанагийн сайн найз нь Жулияанатай хамт очсоноор тэдний хайрын түүх эхэлсэн ажээ. Медина Жулияанааг үргэлж инээлгэхийг оролдож элдэв янзын онигоо, хөгжилтэй явдлуудыг ярьж өгдөг байсан ба түүний ярьсан онигоонд ганцхан Жулияана л инээж, баясдаг байсан тухайгаа Медина нэгэн ярилцлагадаа дурссан байдаг.

Үерхээд сар орчмын дараагаас Медина Жулияанатайгаа насан туршдаа хамтдаа амьдрахыг хамгаас их хүсэж буйгаа, түүнийг цор ганц хайраа гэдгээ мэдэрсэн гэдэг. Ингээд 327 ширүүхэн өрсөлдөгчдөөс Шилдэг 40-д орж чадсан түүний хит “What a Words” уран бүтээлийг хүргэж байна.
Эхнэртээ зориулсан энэ дуугаа тэрээр Норвегит болсон террорист халдлагын үеэр нас барсан 77 хүний нэг 18 настай Моника охины шарил дээр хүндэтгэл үзүүлж дуулсан байна. Харамсалтайгаар хорвоог орхисон тэрээр Мединагийн дуунд дуртай байжээ.

Түүний бүтээлүүдийг сонсоод шууд л уйлмаар болж, хайраар дүүрэн эгшиг аялгуу сэтгэлийн гүн рүү нэвчиж хөмүний нандин утсыг хөнддөг нь үнэхээр бахархмаар, сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй юм. Тэдний амьдралын тухай өгүүлсэн дэлгэцийн уран бүтээл 2014 онд үзэгчдийн хүртээл болох юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Иргэн
(203.194.113.114)
2013-11-16 12:54:16
Үнэхэээр агуу юмаа бүр нулимс асгарчилааГайхамшигтай гэдэг үгнээс өөр хэлэх үг үнэндээ олдохгүй юм байна
0
0
0
Хариулах
egi
(78.241.155.230)
2013-08-17 02:49:17
uneheer uruvdmuur yumaa zaluu humuus yamar hereg bhavde mundag zaluu yumaa
0
0
0
Хариулах