Нялхсын эндэгдэл нэмэгдсээр байна

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 54240 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 54586 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 2.9 хувиар, хүүхдийн тоо 3.0 хувиар өсчээ. Мөн нялхсын эндэгдэл 805 болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.0 хувиар, тав хүртэлх насандаа 984 хүүхэд эндэж нийт 7.0 хувиар нэмэгджээ.



Мөн нийгмийн даатгалын сангийн орлого 854.9 тэрбум төгрөг, зарлага 841.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 4.4 хувь, зарлага 21.2 хувиар өссөн байна. 

Нийгмийн халамжийн сангаас 196.8 мянган хүнд 93.2 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 8.0 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 5.7 хувиар өсчээ.Түүнчлэн улсын хэмжээнд энэ оны эхний найман сард 17615 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 4.7 хувиар өссөн байна. Мөн нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 512, бусдын бие махбодид гэмтэл учруулах 464 зэрэг гэмт хэрэг өссөн нь нөлөөлсөн гэж Үндэсний Статикийн хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Ариука (202.21.112.2) 2014-09-16 10:39:53
Нэгдүгээр эмнэлэгийн эмч нар бол аймар шдээХарилцаа маш бүдүүлэг өвчтөнтэйгээ хүнлэг бус харьцдаг Хүүхдээ алдсан ээж сэтгэлээр гутраад уйлж суухад яагаад уйлаад байгаан гээд гайхаад загинаад байх жишээтэй Хичнээн байнга тийм юм хардаг ч сэтгэлийг нь хуваалцаж болно шдээ Шалгалт ирэхээр бөөн худлаа дүр үзүүлнэ Ер нь л эрүүл мэндийн салбар сайдынтайгаа адилхан дампуу салбар болсон шүү дээМэргэжлийн удирдлагын чадвар үнэхээр үгүйлэгдэж байна Үүний цаана бид бүхний үр хойч хохирч байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна