26 дахь удаагийн “Гоёл-2014” наадам энэ сарын 30-нд болно
“Монголын
дизайнеруудын холбоо”, “Шилмэл загвар” компаниас зохион байгуулж буй 26
дахь удаагийн “Гоёл-2014” наадам энэ сарын 30-нд болно. Уламжлал
ёсоор наадамд оролцож буй дизайнер, загварын компаниуд 26-28-нд “Blue
sky”-д загвараа танилцуулах юм. “Дархан минж”, “Master shoes”, “Bess
tailor”, “Lux cashmere”, “Мон үйл”, дизайнер Нармандах, Долгормаа нар
26-нд загвараа танилцуулах бол 27-нд “Говь-Эрдэнэ” компани, “Тогтуухай”
хүүхдийн коллекц, дизайнер Цоггэрэл, Бадрах, Түвшинзаяа, Дөлгөөн нар
бүтээлээ толилуулах ажээ.


Харин 28-нд “Шилмэл загвар” компани, “Moda&Art”, “Орчиг” компани, “Андууд” загварын хамтлаг, дизайнер Ундраа, Мөнгөнцэцэг, Нэргүй, Энхболд, Ганчимэг нарын загварыг үзүүлэх юм байна. Наадмын шилдгүүдийг шалгаруулах гала тоглолт 30-нд Соёлын төв өргөөнд болно. Наадамд “Монгол модель”, “Шилмэл загвар”, “Эра төв”, “Азийн модель” агентлагийн 70 гаруй загвар өмсөгч оролцох ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







