Зохиолч Х.Болор-Эрдэнэ: ”Памперсны хүүхэд” нийтлэл
Орчин цагт памперс гэж сайхан зүйл гарчихаж.
Хүүхэд ядаж л байнга нойтогноод байхгүй юм. Бас даавуу угаах төвөгтэй
гэмээр ажлаар эцэг эхчүүд цагаа үрэхгүй амар юм. Гэсэн ч памперснаас
гараагүй хүүхэд шиг хэцүү зүйл гэж бас байхгүй юм гэнэ. Уйлсан ч, идсэн
ч, инээгээд зогсож байсан ч савируулж л байна. Хөтөвч гээчийг хараад ч
учрыг нь олохгүй бяцхан хүүхдээ ээж, аав нар памперснаас нь салгах гэж
хэсэг л юм болно. Гаргаж чадвал бараг л бие даах шахам юм болно. Гэр
оронд том хувьсгал гарсан дайтай юм болно. Цаг үеэ дагаад ч тэр юм уу
насаараа памперсны хүүхэд шиг амьдардаг нөхдүүд олширч. Нэг бол багшийн
тавьж өгсөн нэг удаагийн памперсыг солилгүй насыг барна. Үгүй бол ээж,
аавынхаа олсон бүхнийг солионы памперсанд үрнэ. Бүр болохооргүй бол
олдсон юмаараа өтгөн шингэнээ арчиж амьдарна.

Оюуны ялгадас гэж нэг зүйл байх. Тэр нь хаа нэгтэйгээс олж наалдсан тархины саарал манангаа өтгөрч, бүр эвгүй үнэртэй шингэн болон гадагшлах дээрээ тултал нь зуурч зунгааралдуулан амьдарна. Ямар ч агаар байхгүй гэсэн үг. Тийм мананг анхлан голцуу дулимагхан мэдэгдэхүүнтэй багш нар суулгасан байдаг. Тэднийг харж дуурайж өссөн хүүхдүүд нөгөө мунхагдуу багшийн бусдын бүтээлийг сайтар сэглэн хуулах тухай лекцийг, эсвэл тэрс үзэл нэртэй далий мурий бодлуудаараа бусдаас цойлж харагдах гэсэн болхидуухан арга барилыг нь өөртөө шингээж авдаг. Тэд хэзээ ч өөрийн гэсэн арга барил, үзэл бодол, амьдралын гэрэл гэгээг олж харах нүдгүй болчихож байгаа юм. Ийм хүмүүст солих памперс их л үгүйлэгдэнэ. Үзэл бодол гэдэг хөдлөшгүй зүйл биш. Үз, дараа нь бод гэсэн утга. Харин мөнөөх памперсны хүүхэд анхнаасаа хөтөвч хэрэглэж сураагүй учраас үзээд ч, бодоод ч учрыг нь ухахгүй. Бүр сүүлдээ эвгүй үнэртээ дасч, түүгээрээ бахархаж, бараг л гайхуулах маягийн амьтан хийсч эхэлнэ.
Памперсныхаа энд тэндээс хальж гарсан өтгөн шингэнээ арай гялалзаж гялтганасан юманд аваачиж нялахсан гэсэн адын хүсэл хүн л юм болсон хойно тоймгүй их оволзоно. Өөрөө ойлгохгүй байгаа ч дотроо бол цэвэрших, ариусах гэсэн далд хүсэл л дээ, уг нь. Гэхдээ түүнийг өөрөө угаагаад цэвэрлэчих гэх биш угаасаа памперс зүүж амьдардаг болохоор аль болохоор тэр чигээр нь барьж аваачаад нэг газар үрээд, нялаад орхичих юмсан л гэж бодоод байна.
Нөгөө анх вирус өгсөн багш нь яахуу? Юун тэр шавийнхаа өтгөн шингэнийг угаахтай манатай. Залуу насны охорхон бодлоор бусдаас товойн гарч өвөрмөц амьтан болох гэж үй олон хүний гялгар гялтгарыг халтартуулчихсан амьтан чинь өр ширээ дийлэхгүй мухар хар өрөөнд дэмий л уйлж суухаас хэтрэхгүй. Далд ор, хол бай шахам юм л ярьж сууна.
Ингээд хөөрхий солионы ганц ч памперсгүй шавь хэцүүдэж байгаа юм. Хийсгээд л байна, энд тэнд үмхий үнэртэй өтгөнөө нялаад л байна. Багшийнхаа насан дээр очихтой зэрэг ганц удаа ч гэсэн тархиндаа агаар оруулж байх минь яалаа даа гэж бодвол их юм. Үгүй бол өнөө л мухар хар өрөөний буланд уйлж орилсоор шарилын газарт очихоос өөр замгүй. Ялгадас нялуулсан улсууд яахав дээ. Өөрийн бодолтой учраас угааж цэвэрлэчихээд цаашилна. Эргэж өнөөх үнэрт этгээдтэй шүргэлцчихгүй л явахад болно. Энэ мэтээр түүнээс дөлж, дайжсан хүмүүсийн тоо өдөр хоног бүрт нэмэгдсээр....

Ямар ч байсан би хүүхдүүдээ багаас нь тосч бие засуулдаг монгол аргыг хэрэглэх дуртай. Яваандаа хүүхэд нялцганасан үнэр тааруутай, шингэн нойтонд дургүйцэж, болж өгвөл өөрсдийгөө цэвэрлээд, хүнд төвөг болохгүйхэн шиг амьдраад байдаг болчихдог юм. Цөөн ч гэлээ хичээл зааж, номын дуу сонсгосон хүүхдүүддээ хатуу сануулдаг зүйл маань "Өөрийгөө сонс, өөрийгөө нээ, хэнээс ч бүү хуул. Чи бол ертөнцийн төв бөгөөд чинийх шиг гэрэл гэгээг өөр хэн ч гаргахгүй" гэсэн үгс минь байдаг. Хэн нэгнийг давтах, хэн нэгэнтэй адилших нь хувь хүнд дэндүү халтай зүйл. Хожим түүнийг нь хольж солих зүйл дутагдаад ирэхээр дотогшоогоо өтөх шахам юм болно.
Харин сайтар хуул, өөрийнх нь юмыг өөрөө ч мэдэхээргүй болтол хуул гээд зааж өгөөд сууж байдаг нэг танилынхаа уйлагнах дууг алсаас сонсох бүрт түүний тархийг угаасан багшийг нь нэг алгадаад авахсан гэж бодогдоод байх болж. Яагаад гэвэл сүүлийн үед түүний салхин доогуур нь гарсан бүх залуус тийм нэг бохир үнэр ханхлуулаад байх болж. Хайран сайхан залуу насыг буртаглаж байна даа гэж...

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(112.72.13.244)
2015-01-14 15:31:05
Зохиолч нэр зүүсэн хүн гэхэд зохисгүй зүйрлэл адилтгал ямар ч их хэрэглэдэг юм бэ Болхи байна боловсроогүй байна Болор-Эрдэнэ ээ 25 55 63 70-р сургууль төгссөн үү
0
0
0
Хариулах
(112.72.13.244)
2015-01-14 15:28:57
Зохиолч нэр зүүсэн хүн гэхэд зохисгүй зүйрлэл адилтгал ямар ч их хэрэглэдэг юм бэ Болхи юм аа Болор-Эрдэнэ ээ 25 55 6370-р сургууль төгссөн үү
0
0
0
Хариулах
хохо
(103.11.195.235)
2013-09-04 01:37:19
ёстой тасхийтэл хэлж мундараа хутгаж яваа их мэдэгчид их бий шүү нээрээ
0
0
0
Хариулах
(103.11.195.143)
2013-08-20 10:13:45
еерее яг ямар багшаар яг юу заалгасан юм бол
0
0
0
Хариулах