Залуу ээж нартаа зөвлөж байна...

Анхныхаа хүүхдээ төрүүлсэн залуухан ээжүүдэд хөхөнд нь сүү орохгүй байх бэрхшээл бишгүйдээ л тохиолдоно. Энэ үед заавар зөвлөгөө өгөх хүн нь emegteichuud.mn цахим сэтгүүл нь байя. Ингээд эхийн хөх сүүгүй болдог зарим шалтгаануудыг дурдъя:


-Хүүхэд төрснийхөө дараа 20-30 минутанд харьцангуй сэргэлэн, идэвхтэй байдаг. Энэ үед нь амлуулаагүйгээс.

-Эх өөрийгөө сүү муутай буюу сүүгүй гэж бодсоноос сүүялгуулахад нөлөөлдөг дааврын ялгаралт багассанаас:

-Хүүхдээ хөхүүлсний дараа хөхөнд үлдсэн сүүг саалгүй орхисноос

-Хүүхэд хөхөө хүссэн үед нь хөхүүлэхгүй удаан хугацаагаар хөхөө чинэрүүлснээс

-Хол зайтай цөөхөн удаа хөхүүлснээс тус тус шалтгаалдаг гэж туршлагатай эмч, олон хүүхэд төрүүлсэн эхчүүд зөвлөж байна.

Хөхүүл эхчүүд ясны болон шүдний кальцын дутагдалд орж яс сийрэгжих шүд цоорох магадлал өндөртэй байдаг тул загас, сүү, тараг, аарц, бяслаг зэргийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Шингэц сайтай шим тэжээллэг хүнсний бүтээгдэхүүн, витаминлаг жимс жимсгэнэ хүнсний ногоо биед тустай. Гэхдээ Хятад улсаас орж ирсэн бүтээгдэхүүнүүдээс аль болох татгалзаарай.

Хоногт дунджаар 180-200 грамм мах, 50 грамм цөцгийн тос, 1 өндөг, 800 грамм хүнсний ногоо, жимс, 400-500 грамм хивэгний болон бор гурилын талх хүнсэндээ хэрэглэж байгаа үед хөхүүл эхийн хооллолтыг бүрэн дүүрэн гэж үздэг.

Хүүхдээ хөхөөр хооллох үед хэрэглэдэг эм, эмийн бэлдмэлийн талаар зарим зүйлсийг онцгой анхаарах хэрэгтэй. Барбитурат, бромид, йодид, зэсийн агуулгатай эм, салицилаты, антибиотикууд, бамбайн булчирхайн шүүрлийн эсрэг бэлдмэлүүд, хавдрын эсрэг эм зэрэг нь эхийн сүүгээр дамжин хүүхдийн бие махбодид сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэдгийг мартаж болохгүй.
Хөхөндөө сүү оруулж хүүхдээ хангалттай цатгахын тулд амар тайван байж, унтаж амрах нь нь чухал.

Гэхдээ сүүлийн үед манай бүсгүйчүүдийн хөхөнд сүү орохгүй байх явдал олон болсон.  Энэ нь хийсвэр хийлгэх, төрөх үедээ нугасны мэдээ  алдуулалт хийлгэхтэй холбоотой байх нь бий. Мөн нас ахих тусам хөхний сүү татрах явдал ажиглагддаг.

Хөхөнд сүү оруулах олон янзын арга байдаг. Үүнд

-    Зүү  тавиулах /Тусгай мэрэгжлийн эмч цээжин тус газар зүү тавьж мэдрэлийг нь сэргээдэг/
-    Кварцын гэрлээр шарах
-    Хушиганы сүү, ногоон цай хэрэглэх
-    Шар айрагны хуурай дрож уух
-    Тусгай сүү оруулдаг цай уух зэрэг олон арга байдаг ч мэрэгжлийн эмчээс зөвлөгөө авч аль нь танд тохирохыг шийдэх хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
sokoo (103.26.193.2) 2014-06-07 20:27:04
hohnii tolgoi yaj gargah we helj ogooch
Urnaa (71.23.134.4) 2013-08-22 13:17:09
Huhund suu oruulahiin tuld 1-t sain untaj amrah 2-t shingen sain uuh 3-t uurgaar bayalag hool sain ideh 4-t huhuu sain huhuuleh esvel huhuu sain saah 5-t setgel sanaa uudrug baih Nemj helehed huhuu huhuulehdee sain amluulah heregtei shuu 2 tsag tutamt huhuulne Mash ih tesver tevcheer shaardana Asuuh zuil baival djurnaa yahoocom uruu mail bicheerei
zulaa (203.194.116.157) 2013-08-21 09:04:47
tegeed yaaj svvtei boloh we teriin bichehgvimuu
Ssss (202.70.46.204) 2013-08-20 12:45:52
Suut bailgah arga getsen bn garchig chn garchigaa zuv songooch
zochin (103.23.51.3) 2013-08-20 12:43:20
td yaaj svvtei bailgah talaarn bichixgvi yumuu