Телевиз болон интернет хүүхдийн нойрноос хомсолдог

Эрдэмтэдийн судалгаагаар сүүлийн зуун жилийн турш хүүхдийн унтах цаг 73 минутаар багассан гэсэн тооцоо гарчээ. 0-18 насны хүүхдүүдийн дунд шөнө унтдаг ба өглөө босдог цагийн хуваарилалтын асуулга  явуулсаны эцэст  энэхүү үр дүнд Австралийн нэгэн их сургуулийн эрдэмтэд хүрчээ. Урьд өмнө хийгдэж байсан хүүхдийн нойртой холбоотой архивын мэдээ, өдөрт унтах ёстой нийт хугацаа, нойрний түгээмэл эмгэг гэх мэт асуудлууд дээр судалгаа шинжилгээ хийсний үр дүнд  бидний хүүхдүүдийн унтдаг цаг хугацааг багасагдаг гол хүчин зүйлүүд бол телевиз, интернет ба гар утас гэсэн дүгнэлт гарчээ.

Судалгаагаар нярай хүүхдүүд өдөрт 16 цаг ундаг бол 18 насны өсвөр үеийнхэн өдөрт 8-9 цаг ундаг гэнэ. 1897 онд хүүхдүүдийн өдөрт унтдаг дундаж  хугацаа 10 цаг 20 минут байсан бол одоо үед 9 цаг 10 минут болтлоо багассан аж ээ.

Эрүүл бойжилттой, бие организмын хөгжил сайн хүүхэд өглөө сэрүүлгээр биш өөрөө сэрдэг юм байна. Хэрэв ингэж чадахгүй байгаа бол орой нь эрт унтуулж байх хэрэгтэй гэсэн үг юм.  Дутуу нойртой хүүхдүүд уур уцаартай, их бухимдуу болдгоос гадна анхаарал төвлөрөх нь суларч юм ойлгох чадвар багассаны улмаас сурлага нь мууддаг байх нь. Мөн хүүхдийн ерөнхий идэвх багасаж, дархлааны системийн хамгаалалтын функци нь доройтдог аж. Үүгээр ч зогсохгүй гормоны системийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж зарим тохиолдолд таргалалтын эх үүсвэр болдог гэдгийг эхчүүд бид мэдэж байхад илүүдэхгүй биз ээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.