Өрх толгойлсон эх

Хүн бүрийн амьдрал адилгүй. Зарим нь хамтдаа үр хүүхдээ өсгөн амьдарч байхад заримд нь тийм боломж олдохгүй, өрх гэрээ ганцаараа толгойлон амьдрах нь олонтаа. Өрх гэрээ өөрөө авч явах, хүүхдээ ганцаар өсгөх нь тийм амар зүйл биш. Нэг талаар гавъяатай ажил юм. Энэ талаар дэлгэрэнгүй ярилгүй харин өрх гэр толгойлсон ээж нарт зориулж тус дэм болох, хүүхдэд хэрэгтэй байж болох зарим зөвлөгөөг өгье гэж бодлоо.

1. Тусламж ав
Ганц бие ээж та нөхрийн талаас тусламж дэмжлэг авдаггүй боловч өөр бусад хүмүүсийн тусламжийг байнга авч байх хэрэгтэй. Хэрэв таньд ойр дотны ах дүүс байдаг бол, тэдэнд байдаг бол тусламжийг нь ав. Хэрэв тийм зүйл байдаггүй бол хүүхэд асрагч авч болно. Өөртэйгээ адил нөхцөлд байгаа ээж нартай танилцах, тэднээс туршлага судлахад тустай байдаг.
2. Завгүй амьдралыг хэрхэн зохицуулах вэ?
Ганц бие ээжид хүүхдээ өсгөх, амжиргааны мөнгө олохын тулд ажиллах асуудлууд зэрэгцэж урган гарах нь ойлгомжтой. Өрх толгойлсон ээж нарын ажил мундахгүй их. Гэр бүлийнхээ санхүүгийн асуудлыг хариуцна "гадаа эр, дотор эм" болох гэж манайхан ярьдаг шүү дээ. Тэгэхээс ч өөр яах билээ. Гэхдээ та үүнд гутарч гуних хэрэггүй. Өөрөө хэний ч туслалцаагүй бүхнийг хийх нь юу нь болохгүй гэж, чадаж байвал бүр олон зүйл хий. Харин ажил амралтыг зөв зохицуулж сурах хэрэгтэй.
- Туслалцаа ав. Энэ талаар дээр дурдсан.

- Хүүхдээ цэцэрлэгт явуулах, олон нийтийн туслалцааны байгууллагад хамруулах зэрэг нь хүүхдийг зөв хүмүүжилтэй болгохоос гадна таны ажлыг тун их хөнгөвчилнө.
- Хүүхэдтэй зугаалж, тоглож наадах цагийг байнга гаргаж бай. Ажилд дарагдан бүхнийг хойш тавих нь буруу.
- Өөртөө бас цаг гаргаж бай. Тайвшрах, таашаал авах, гоо сайханд орох, массаж хийлгэх, найзуудтайгаа уулзах гэх мэт. Энэ бүхэнгүйгээр амьдрал сонирхолгүй шүү дээ. Ганц бие байлаа гээд сонирхолгүй амьдрах хэрэггүй.
Эсрэг хүйстний рольд тоглох
Өрх толгойлсон ээж нарт тохиолддог нэг асуудал бол энэ. Дандаа ганцаараа бүхнийг шийдэж, зааж, сургах нь хүүхэд эрэгтэй хүний үүрэг ролийг ойлгохгүй, эр хүн эцэг хүний үг, буурь суурийг мэдэхгүй, халамж хайрыг мэдрэхгүйгээр, дутагдаж өсдөг. Энэ нь хүүхдийн цаашдын амьдралд хор хохиролтой зүйл. Үүнийг шийдэхийн тулд ойр дотны найз нөхөд, эрэгтэй дүү нараа байнга гэртээ урьж хүүхэдтэйгээ тоглуулж, харилцуулж байх нь зүйтэй.
Ингэснээр хүүхэд эр хүний талаар ойлголт сууж, эр хүн хэрхэн асуудлыг шийддэг, яаж харьцдаг гэхээс авхуулаад гэрт нь байдаггүй олон зүйлсийг ойлгодог болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Single mom (202.179.8.82) 2015-06-24 06:57:35
Хүнээс байнга тусламж гуйх хэцүү шдээ Хэдий ах дүү нар ч гэсэн тэд нар чинь цаанаа амьдралтай Би ганц бие ээж хүүхэд сургуульд орсон бид 2 хажуу өрөө хөлсөлж амьдардаг Өдөр шөнөгүй ажиллаж амьжиргаагаа залгуулахгүй бол бид 2 гудамжинд гарна Яаж байртай болох вэ
mother (103.23.51.1) 2013-08-27 21:11:47
bayarlalaa nadad estoi heregtei zuvlguu bailaa Uneheer heregtei