Алдарт дуучин Бейонсе ”Симба” хүүхэлдэйн киноны Налагийн дүрд дуу оруулна

2019 онд "Симба" хүүхэлдэйн киноны шинэчилсэн хувилбар гарах гэж байгаа билээ. Хоёр ч удаа оскарын шагнал хүртэж байсан энэхүү "Дисней лейнд"-ийн бүтээлд Симбагийн найз Налагийн дүрд алдарт дуучин Бейонсе дуу оруулахаар болсон байна. Энэ нь түүний хувьд багын мөрөөдөлд байсан гэдэг.


Америкийн жүжигчин, кино найруулагч, продюсер Жан Фаврог найруулах бөгөөд Симбагийн дүрд жүжигчин, кино зохиолч, продюсер Дональд Гловер, Муфасагийн дүрд 1994 оны "Араатны хаан арслан"-д дуу оруулж байсан жүжигчин Жэймс Эрл Жонс,  Соривтын дүрд Их Британийн жүжигчин Чиветел Эжиофер, Пумбагийн дүрд Америкийн жүжигчин Сет Роген, Тимоны дүрд жүжигчин  Билли Айкнер , Зазугийн дүрд  инээдмийн жүжигчин Жон Оливер, Азизийн дүрд Эрик Андре зэрэг  уран бүтээлчид дуу оруулахаар болсон байна.



Хэдийгээр 23 жилийн өмнө гарч байсан ч энэхүү бүтээл одоо хэр нь хүүхэд гэлтгүй томчуудын үзэх  дуртай, сэтгэлд хоногшсон хүүхэлдэйн кино юм.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.