“Сонгодог-30” коллекц худалдаанд гарлаа

"Хүү төрлөө..," Үндэсний брэнд  “Сонгодог-30” коллекцоо худалдаанд гаргалаа. "Сонгодог-30" коллекц нь плать, пальто, жакет гэсэн гурван үндсэн төрлөөс бүрдэж буй бөгөөд энхрий үрсийн НАМАР/ӨВӨЛ-ийн гангараанд нэн тохиромжтой. 

Орчин үеийн загварын чиг хандлагыг эрс тэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд зохимжтой байдлаар нийцүүлэх үүднээс нийтлэг хэлбэрийг нь Н, А дүрсийн агууламжтайгаар шийдсэн болно. "Сонгодог-30" коллекц нь 0-5 насныханд зориулан бүтээгдсэн бөгөөд үнэт чанар, давтагдашгүй хэрэглээ болон үйлдвэрлэлийн нарийн технологи дор урлагдан, хэрэглэгчдэд хүрч байна. 

"Хүү төрлөө..," Үндэсний брэнд "Сонгодог-30" коллекцийг дизайнер Д.Сувд-Эрдэнэ бүтээж, үйлдвэрлэлийн технологид нэвтрүүлсэн бөгөөд албан ёсны “Бүтээл ашиглах гэрээ”-нд үндэслэгдэн зах зээлд нийлүүлэгдэж эхэллээ.  Эрхэм хэрэглэгч та  "Сонгодог-30" коллекцийг SKY  их дэлгүүрийн гурван давхар дахь "Хүү төрлөө..," Үндэсний брэндийн нэрийн тасгаас худалдан аваарай.  

Г.Итгэл

 

Эх сурвалж: www.TODAY.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.