Бүсгүйчүүдээ, “Friday Shopping”!
Эмэгтэйчүүдийн цахим сэтгүүл нь бүсгүйчүүд та бүхэндээ Баасан гариг болгон “Friday Shopping” булангаа хүргэж байхаар боллоо. Халаасан дахь мөнгөө “Friday night”-д үрж байхаар, “Friday shopping” хийгээрэй. Манай цахим дэлгүүр танд долоо хоног бүр дэлхийн алдарт бренд бүтээгдэхүүнүүдийг, түүний үүх түүхийн хамт хүргэж байх болно. Энэ удаад алдарт COACH брендийн цэвэр арьсан гоёлын цүнх.
Үнэ: 280$

Үнэ: 250$

“COACH брендийн түүх түүний чанарыг өгүүлнэ”
Coach бренд анх 1941 онд Нью-Йорк хотын нэгэн мужийн жижигхэн дээврийн хөндийд “GAIL MANUFACTURING COMPANY” нэртэйгээр нэгэн гэр бүлийнхэн эхлүүлсэн бөгөөд зургаан авъяаслаг залуучуудын тусламжтай жижиг гар цүнх болон хэтэвч зэрэг авсаархан бүтээгдэхүүнийг хийж худалдаалж эхэлсэн байна. 1946 онд арьсан цүнхний үйлдвэрийн эзэд байсан Miles Cahn болон түүний гэргий Lillian хоёр GAIL-д ажилтнаар орсноор тэдний бизнест нилээд түлхэц болж өгсөн байдаг. 1950-аад он гэхэд Miles Сahn-ын бизнес өргөн хүрээг хамрах болов.
Тухайн үед сагсан бөмбөгийн бээлий хийж байсан савхийг хараад түүний онцгой эдэлгээ сайн, хуучрах тусам улам зөөлөн толигор болдгийг олж харжээ. Эндээс эхлэн Miles гүйлгээ багатай ч хэтэвчийг цөөн тоогоор үйлдвэрлэж, цүнх зохион бүтээж худалдаанд гаргаснаар байдал өөрчлөгдөж эхлэв.
Загварын ертөнцийн “акул”-ууд COACH бренд нь үхрийн хатуу ширэн арьсыг хэрэглэн нарийн, ширхэг нь харагдахгүй болтол боловсруулж бүтээгдэхүүн гаргадаг байсан нь бусад арьсан цүнх үйлдвэрлэгчдээс хол тасарсан шинэчлэл хийсэн гэж дүгнэдэг.
Учир нь ихэнх компанууд илүү нимгэн чанаргүй арьсыг хэрэглэж байсан юм. Энэ шинэчлэлт нь COACH-ийг сонгодог загварын цүнхний бизнест өөрийн нэр хүндийг таниулах гол суурь нь болжээ. Жилийн дараагаар 1961 онд “GAIL LEATHER PRODUCTS” гэсэн нэрийн доор бүтээгдэхүүнүүдээ гаргах болов.
1960-аад оны эхээр Cahn аль хэдий нь олны танил болсон дизайнер BONNIE CASHIN-д COACH ажиллах санал тавьсан бөгөөд энэ гэрээ нь CASHIN-ийн хувьд маш том гэрээ болж чадсан байдаг. CASHIN энэ компанид 1962-1974 оны хооронд ажиллах хугацаандаа цүнхний загварт цоо шинээр хувьсал хийж чадсан юм. Шинэ бүхнийг санаачлагч байсан тэрээр хажуу халаас, зоосны хэтэвч зэргийг цүнхэнд нэмж оруулаад зогсоогүй хурц тод өнгийг түлхүү хэрэглэсэн байна.
Мөн тэрээр цүнхтэйгээ хослох дэгжин гутал, үзэг, түлхүүрийн оосор, нүдний шил зэргийг шинээр хийж гаргасан бөгөөд хүнд метал материалуудыг хувцас болоод гоёл чимэглэлдээ хэрэглэж эхэлсэн байна. Улмаар онцгойлсон мөнгөлөг тогтоогч нь хожим COACH нэрийн тэмдэг болжээ.
1970.-аад оны дундуур Нью-Йорк дахь гар цүнхний үйлдвэрээ хааж Америкийн өөр нэгэн хот руу үйлдвэрээ нүүлгэлээ. Тэр үедээ уг компани одоогийн алдарт COACH PRODUCT гэсэн нэрээр компаниа бүртгүүлсэн байдаг.
1970-80 онуудад бизнес нь маш их хучээ аван, өргөжиж байлаа. COACH PRODUCT-ийн бүтээгдэхүүнийг бүсгүйчүүл авах гэж шуурч байв. Удалгүй цахим хуудсаар захиалга аван, өөрийн гэсэн брендийн дэлгүүрээ нээж эхэлснээр уг компаний борлуулалт даруй нийлүүлтээсээ давж, тэднийг худалдааны хязгаарлалт тавихаас өөр аргагүй болгож, цөөн тооны борлуулагчдад л бүтээгдэхүүнээ худалдаалж эхлэв.
1980-аад онд дахин нэрээ COACH LEATHERWARE COMPANY болгон өөрчилжээ. Miles Cahn-ы гурван хүүхэдтэй. Тэдний нэг нь ч аавынхаа бизнесийг үргэлжлүүлэхийг хүссэнгүй. Иймд COACH компаниа SARA LEE корпорацид 30 сая доллараар худалдсан. Одоо COACH корпораци нь Британи, Франц, Япон, Хонг-Конг, хятад болон Өмнөд Солонгос зэрэг орнуудад өөрийн нэрийн бүтээгдэхүүний чанарын боловсруулалтын чиглэлээр мэргэшин үйл ажиллагаагаа явуулж байна.
1985 онд SARA LEE корпораци COACH компанийг худалдан авах үед Frankfort-ийг ерөнхийлөгчөөр нь томилсон байна. 1995 онд тэрээр гүйцэтгэх захирлын албанд томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа. Түүний ачаар Coach бренд өнөөдөр дэлхийд танигдсан алдартай бренд болсон. Тэрээр мөн COACH гар цүнхийг хямд боломжийн үнэтэй болгож өгснөөрөө маш өндөр үнэлгээ авчээ. 1990-ээд он хүртэл эмэгтэй гар цүнхний үнэ эсвэл хэт үнэтэй, үгүй бол хэт хямд байсан бөгөөд COACH бренд нь зах зээл дээрх боломжийн үнэтэй худалдан авахад мөнгөө харамлаад байхааргүй гар цүнхнүүдийг гаргаж ирсэн.
1998 оны сүүлээр COACH брендийн цүнхний худалдан авагчдын тоо эрс багасав. Учир нь худалдан авагчид илүү олон төрлийн материал орсон цүнхийг сонирхох болжээ. COACH анхныхаа нэрийн үсэг болон “С” үсгийг авч мөн даавуу болоод арьс савхин материалыг хослуулан анхныхаа цоо шинэ загварыг гаргаснаараа зах зээл дээр COACH бренд улам алдартай C гэсэн нэрийн хуудсаар өдийг хүртэл амжилттай явна.
2011 оны 7 дугаар сарын 2-ны байдлаар Канад болон Америкийн нэгдсэн улсад ойролцоогоор 500 гаруй COACH брендийн дэлгүүр байна гэсэн тоо бий. Өнөөдөр COACH брендийн төв оффис Манхетний 34 дүгээр гудамжинд байрлаж байна. Уг компани нь Нью-Йорк хотын хөрөнгийн биржид бүртгэгдсэн хувьцаат компани бөгөөд хувьцаа нь СОН гэсэн тэмдгийн доор арилжаалагддаг.
Хэрвээ та гар цүнх худалдан авахаар шийдсэн бол таны сонголт COACH байх болно гэдэгт бид эргэлзэхгүй байна. COACH брендийн гар цүнхийг дагаж танд сэтгэл ханамжийн баталгаа өгөх болно. Хэрвээ үгүй бол COACH бренд аль хэдийн анх зах зээлд гарч ирэхдээ л мартагдсан байх байсан байлгүй. Тэгээд ч та мөнгөө бүхэл бүтэн түүх болоод чанарт зарцуулах гэж байгаа шүү.




