Малала охин Олон улсын хүүхдийн байгууллагаас энхийн шагнал хүртжээ
Пакистаны тэмцэгч охин Малала Юсуфзайд Олон улсын хүүхдийн байгууллагаас
энхийн шагнал гардуулсан байна. Малалад Олон улсын хүүхдийн энх тайвны
шагналыг 2011 оны Нобелийн энх тайвны шагналт Тавакуль Карман ирэх
есдүгээр сарын 6-нд Нидерландын Гааг хотноо гардуулах ажээ.

Малала нь охид эмэгтэйчүүдийн сурч, боловсрох эрхийн төлөө дуу хоолойгоо илэрхийлснээс болж, талибанчуудын золиос болсон билээ. Толгойдоо буудуулж, хүнд шархадсан ч Англид дараалсан хагалгаа хийлгэж, удаан хугацааны эмчилгээний үр дүнд өнгөрсөн зургадугаар сард хөл дээрээ дахин босч, Английн Бирмингем хотын охидын сургуульд сурч байгаа юм.

Үүний зэрэгцээ 16 настай Пакистаны тэмцэгч охин Малала энэ жилийн Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшээд байгаа ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.