Женнифер Анистоны тухалдаг орон дээр Брэд, Анжелина нар нэг шөнийг өнгөрөөжээ

Холливудын хамгийн сайхан хос гэгддэг жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нар хүүхдүүдээсээ хэсэг хугацаанд завсарлага авч хоёулхнаа цагийг зугаатай өнгөрүүлж байна.



Тэд Холливуд дахь "Sunset Tower" зочид буудалд өрөө захиалан хонохдоо хоногийн 2500 долларын үнэтэй өрөөнд тухалсан гэнэ. Хамгийн сонирхолтой нь 1502 гэх дугаартай энэ өрөөнд Брэдийн экс эхнэр жүжигчин Женнифер Анистон байнга буудалладаг аж.



Хосууд энд ирэх болгондоо "Four Seasons" болон "Hotel Bel Air" зочид буудалд буудаг гэнэ. Хэдхэн сарын өмнө л гэхэд Анистон найз залуугийн хамт Лос-Анжелост байр хайж байхдаа энэ өрөөнд 3 сарын турш тухлан 60 мянган доллар төлж байжээ. Энэ удаагийн аялалын төлөвлөгөөг Анжелина өөрөө гаргасан бөгөөд нэг л өдөр хонохын тулд чухам яагаад энэ өрөөг сонгосон нь нууцлаг байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.