“3D” принтерээр хэвлий дэх хүүхдийнхээ дүрсийг мөнхлөх боломжтой
Гурван хэмжээст принтерийн технологи
өдрөөс өдөрт боловсронгуй болж, янз бүрийн салбарт ашиглагдах цар хүрээ
нь өргөсч байна. “3D” ямар зориулалттай, хүн төрөлхтөн энэхүү
технологиор юу хийх вэ гэдгийг эрдэмтэд, технологчид дараалалтай тайлбар
өгч, бодит байдалд баталж байна.
Энэхүү гурван хэмжээст хувилагч
төхөөрөмжийг эмнэлгийн салбарт тэр дундаа хэвлийдээ бойжиж буй нялх
хүүхдийн биеийг тэр хэвээр нь хувилан авч хадгалах боломжтой гэдгийг
саяхан Калифорни мужийн эмч, инженерүүдийн хамтарсан туршилт баталжээ.

Зөвхөн хүүхдийнхээ гадаад төрхийг болон
биеийн бүтэц, хөл гар гэлтгүй дуу хоолойг нь хадгалж үлдэх гайхалтай
төхөөрөмж энгийн хэрэглээнд нэвтрэхэд тун ойрхон байна.
Хүүхдийн нүүрний хэлбэрийг маш сайн ялгаж
харагдуулах энэ төхөөрөмжийг ашиглахыг хүсэгчид хэвлийд буй хүүхдийнхээ
бүтэн дүрсийг хуулбарлахыг хүсвэл 600 ам.доллар төлөх бөгөөд жижиг
хэмжээтэй нь 200 ам.долларын өртөгтэй байна.
Калифорнийн компани уг төхөөрөмжийг 15
мянган ам.доллароор худалдан авчээ. “Indiegogo” сайтад зарагдаж буй
энэхүү хувилагчийн тухай “Жирэмсэн байхдаа хүүхдийнхээ дахин хэзээ ч
давтагдахгүй дүр төрхийг бүхлээр нь буулгахыг хүсвэл бидэнд хандаарай”
гэжээ.

“3D” принтерээр удахгүй төрөх үрийнхээ
дүрсийг хувилж авсан Холивудын оддын нэг бол Ким Кардашиан, Кэйни Уэст
нар билээ. Тэд мэндлээд удаагүй охиныхоо дүр төрхийг болон хэвлийд
байхад нь хэд хэдэн удаа “3D” принтер ашиглаж байсан гэнэ. Мөн одууд
охиныхоо “3D” гэрэл зургийг ашиглах эрхийг “Dailymail” сониныхонд зарсан
байна.
Дашрамд дурьдахад уг хувилагчийг ашиглан
хүүхдийнхээ дүрсийг буулгахыг хүсвэл жирэмсний 22-24 долоо хоног хамгийн
тохиромжтой хугацаа гэнэ. Энэ үед ураг найман инчийн урттай байдаг учир
тун эгдүүтэй, бяцхан харагддаг ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin
(77.56.148.119)
2014-01-21 06:15:51
hortoi shuu humuusee
0
0
0
Хариулах







