Америкийн нэрт жүжигчин, загварын ертөнцийн бэлэг тэмдэг Кейт Босуорт хуримаа хийлээ

Америкийн нэрт жүжигчин, загварын ертөнцийн бэлэг тэмдэг,  30 настай  Кейт  Босуорт,  түүний найз залуу, кино найруулагч, 42 настай Майкл Полиш нарын удаан хүлээсэн мөч ирж,  өнгөрөгч бямба гаригт  Montana-гийн Phillipsburg-т үзэсгэлэнт уулын оргилд   хуримаа хийжээ.



Хосуудын хуримыг Martha Stewart Weddings, компани зохион байгуулсан ба Кейт Оскар де Рентагийн цагаан даашинз өмсөн, харин Майкл Полиш Brooks Brothers-ийн хослол өмссөн байв. Тэд хуримаа зөвхөн дотны хүмүүсийнхээ хүрээнд хийсэн бөгөөд гэр бүлийн болон дотны цөөн тооны найз нөхдөө урьсан аж.



Хосууд анх 2011 онд “Big Sur” жүжгийг найруулж байх үеэр танилцаж,  2012 оны 8 дугаар сард  сүй тавьж байжээ.



Кейт Instyle сэтгүүлд ярилцлага өгөхдөө “ Майкл надтай анх болзохоосоо ч өмнө надтай гэрлэнэ гэж төлөвлөж байсан. Би ирээдүйн нөхөртэйгөө  болзож байна гэж зүүдлээ ч үгүй байсан. Тэр надтай танилцаад удаагүй байж л би чамтай гэрлэнэ гэж хэлсэн” гэжээ.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.