Жолооч бүсгүйчүүдээ автомашинаа нэгдүгээр эгнээнд тавихгүй байхыг анхааруулж байна

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд болон зөвшөөрөлгүй газар автомашинаа тавьсан тохиолдолд тусгай зориулалтын ачигч машинаар ачих тухай нийслэлийн Засаг даргын А/769 тоот захирамж гарсан. Захирамжийн хүрээнд 08 сарын 30-аас хойш тусгай зориулалтын 8 машинаар хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, ачиж буулгах ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зохион байгуулж байгаа юм.



 Өчигдөр буюу 09 сарын 02-ны өдөр 24 автомашиныг ачиж, зөөж, суудлын машинтай жолоочоос 60 000 төгрөг, дунд оврын машинтай жолоочоос 70 000 төгрөг, том оврын машинтай жолоочоос 80 000 төгрөгийн хураамжийг дансаар авчээ. Жолооч нар нэгдүгээр эгнээнд болон зөвшөөрөлгүй газар автомашинаа тавьсанаас шалтгаалан замын түгжрэл тодорхой хэмжээнд нэмэгддэг.

Тиймээс цаашид дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд оролцуулах, зөвшөөрөлтэй газар автомашинаа тавьж бусаддаа саад учруулахгүй байхад анхаарч нийслэлийн Засаг дарга дээрхи захирамжийг гаргажээ. Харин Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс захирамжийг хэрэгжүүлэх явцад нэгдүгээр эгнээнд болон зөвшөөрөлгүй газар автомашинаа тавьсан жолооч нар багагүй бухимдаж, зөрчилдөөн үүсгэн хүндрэл учруулж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байна.

Тиймээс жолооч бүсгүйчүүдээ ямар ч тохиолдолд ойролцоо байрлах зөвшөөрөлтэй автомашины зогсоолд тээврийн хэрэгслээ тавьж байхыг анхааруулж байна.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.