Өнөөдөр Б.Есүгэн охиныг дурсан хүндэтгэж шүлэг, зургаар нь үзэсгэлэн гаргана

Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр гэртээ харих замдаа барилгын компанийн хөдөлмөр аюулгүй ажиллагаа алдагдсанаас есдүгээр сарын 03-нд Баянгол дүүргийн тавдугаар хороо, Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлгийн баруун талд баригдаж байсан барилгын өргөгч кран хугарч унаснаас  12 настай Б.Есүгэн охин алтан амиа алдсан билээ. Тэгвэл энэ хар өдрийг Монголын ард түмэн хэзээ ч мартаагүй. Тийм ч учраас жил бүрийн есдүгээр сарын 3-ны өдрийг Б.Есүгэн охины дурсгалыг хүндэтгэх өдөр болгож, бяцхан охиныг дурсаж байна.


“Миний охины амь нас цемент зуурагч машины хоолойд бус Монгол төрд үүрлэсэн хүнд суртал авлигаас үүдэлтэй нийгэм дэх ёс суртахуун үзэл суртлын доройтлын хоолойд дарагдан алагдсан. Тиймээс Монгол төрийн тэргүүн, Монгол гэх өрх гэрийн аав Ц.Элбэгдорж танд өөрийн гэрт учирсан тэр хар өдрийнх шиг зүрх зүсэгдэж, элэг эмтэрч, сэтгэл урагдам аймшигт өдөр дахин өөр нэг гэр бүлд бүү давтагдаасай гэсэн үүднээс хандаж байна” хэмээн талийгаач охины охины аав Б.Батсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захиа хүргүүлсэн билээ.

Тиймээс Ерөнхийлөгч жил бүрийн есдүгээр сарын 03-ны өдрийг Б.Есүгэн охины дурсгалыг хүндэтгэх өдөр болгож, монгол хүний амьд явах эрхийг ярьдаг, аюулгүй орчныг хангаж ажиллах чиглэлээр ахиц дэвшил гаргаж, салбар бүр ажлаа дүгнэдэг байх ёстой гэсэн юм. 

Ямартаа ч өнөөдөр Б.Есүгэн охины хийж, бүтээхийг хүссэн зүйлс, хүсэл мөрөөдлийн тухай болон хийсэн бүтээсэн зүйлс болох шүлэг, зургаар нь үзэсгэлэн гаргах юм байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.180.219.2) 2013-09-03 19:49:04
ewii dee iim emgenelt hergiig uildsen humuust yagaad hariutslaga tootsdopggui ym be uneheer shudarga bish sanagdaj baina gewch bidend ingej bodogdowch horwoo uuruu gemtnuudees n hariug n awah bolno oo umand eelj gej baidag ym
otgoo (202.131.226.243) 2013-09-03 17:47:43
hoorhii ohin