Ой тогтоолтын үндэсний аварга Б.Намуунтуул шилдгүүдийг ардаа орхижээ

Турк Улсын Анкара хотод өнгөрөгч амралтын өдрүүдэд “Ой тогтоолт, цээж бодолт”-ын олон улсын нээлттэй тэмцээн боллоо. Тэмцээнд 121 оюуны спортын тамирчин харааны ой тогтоолт, нэр зүс царай, хөзрийн дараалал, тооны марафон, хоёртын тоолол цээжлэх зэрэг ой тогтоолтын таван төрлөөр өрсөлджээ.



 Мөн олон оронтой тооны нийлбэр, үржвэр, язгуур олох зэрэг цээж бодолтын тав, нийт арван төрлөөр 30 багц медалийн төлөө өрсөлджээ. Монголын оюун ухааны академийн тамирчид алт, мөнгө, хүрэл тус бүр дөрвөн медаль хүртэж, тэмцээнийг тэргүүлсэн байна. Оролцогчдоос Б.Намуунтуул ой тогтоолтын “Хөзрийн дараалал”, “Тооны марафон”, “Хоёртын тоолол” төрөлд тэргүүлжээ. 17 настай тэрбээр 2013 оны ой тогтоолтын улсын аварга юм.



Мөн ой тогтоолтын дунд насны ангиллын улсын дэд аварга Ц.Бат-Эрдэнэ “Харааны ой” төрлийн аваргаар тодорсон байна. Харин Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар цээж бодолтын “Хүн хуанли” төрөлд хүрэл медаль хүртсэн бол тэмцээний гаднын тамирчдын ангилалд өрсөлдсөн 12 настай Г.Тэмүүлэн насанд хүрэгчидтэй өрсөлдөж, хүрэл медаль хүртжээ. Тэд энэ сарын 28-нд эхлэх Хонконгийн ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа аж.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(203.91.118.54) 2013-09-05 09:22:42
Энх-Од энд юу хийж байгаан бэ хө
(103.11.195.136) 2013-09-05 01:15:41
mundag yuma manaihaan hicheegeerei amjilt