10 жил цагаан хоолтон байсан бүсгүй мах идсэнээр хүүхэдтэй болж чаджээ
34 настай Лора Диксон гэдэг бүсгүй 10 жилийн туршид жам ёсны дагуу хүүхэдтэй болохыг оролдоод амжилт олоогүй байна. Арга мухардаад тэрээр хиймлээр үр суулгуулах аргыг сонирхжээ. Гэтэл эмч нар түүнд шууд л нэгэн анхааруулгыг өгсөн аж. Учир нь, бүсгүйд эндометриоз, өндгөвчний поликистоз зэрэг өвчнүүд оношлогдсон юм. Тийм учраас тэрээр үр зулбах аюул өндөр байжээ.

Эмч нар түүнд хиймлээр үр суулгах гэтэл өндгөвчнүүд нь айхтар гэмтэлтэй байсан тул эмчилгээг зогсооход хүрсэн гэнэ. Хоёр дахь удаагийн оролдлого үр зулбалтаар өндөрлөжээ. Бүсгүй зориглон гурав дахь оролдлогыг хийсэн ч өндгөвчинд асуудал гарсан тул эмч нар эмчилгээгээ зогсооход хүрсэн байна. Бүсгүйн элэг, бөөрний үйл ажиллагаа доголдон, амьсгалын замын хүндрэлүүд гарах аюул нүүрлэжээ.
Гэвч эцсийн дүндээ энэ бүсгүй жирэмсэлж чадсан аж. Лора бүсгүй бүх амьдралынхаа туршид цагаан хоолтон байсан билээ. Гэвч бие давхар болоод тэрээр энэ зарчмаасаа ухрахад хүрсэн юм. Тэрээр гурван ихэр хүүхэд тээж байсан тул өдөрт гурван удаа махан хоол идэхэд хүрсэн гэнэ. Бие махбодод нь уураг дутагдалтай байсан аж. Тийм учраас махан хоол идэх хүсэл байнга оргилж байв. Туранхай нэгэн байсан бүсгүй тахиа, гахайн мах болон гамбургер, чизбургер идсэнээр 32 гаруй килограммаар таргалжээ. Уургийн хэмжээ нь нэмэгдсэнээр бүсгүй ургуудаа 35 долоон хоног тээн Макс, Мэйсон нэртэй хөвгүүд, Мия гэдэг охин төрүүлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.