“The Lemons” хамтлагийн “III” цомгийн өдөрлөг боллоо
Өнөөдөр “Hi-Fi records”-н төв байранд “The Lemons” хамтлагийн гурав дахь цомгийн өдөрлөг болж өнгөрлөө. Тус хамтлагийн “III” хэмээх шинэ цомгийн өдөрлөг 14:00 цагт нээлтээ хийж, фэнүүдийнхээ хөл хөдөлгөөн дунд амжилттай зохион байгуулагдсан юм. Өдөрлөгт ирсэн эхний арван хүнд “III” цомгийг постерийн хамт үнэгүй бэлэглэсэн бөгөөд дараагийн 50 хүнд цомгийг 20 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжийг олгож байлаа. Мөн та Юнителийн хэрэглэгч бол 200 GG оноогоор, "Jet-School of english"-н оюутан бол 50 хувийн хөнгөлөлттэй цомгийг худалдан авч болох юм.
Энэ удаагийн цомгийн хувьд арван дуутайгаар Солонгос Улсад хэвлэгдсэн бөгөөд 19,500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин өдөрлөгийн дараа оройн 19:00 цагт “Beer House”-д “After party”-г зохион байгуулах гэнэ. Үүнд “Ялалтын парад”, “Colours” хамтлагууд оролцох бөгөөд шилдэг DJ нарын хамт нэгэн үдшийг фэнүүдтэйгээ өнгөрүүлэхээр болжээ. Дашрамд дуулгахад үдэшлэг шөнийн 02:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд 20,000 төгрөгийн такстай байх гэнэ.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






