Зүүд сургамжит өгүүллэг
/Арван жилийн сургуулийн нэгэн багш ангийнхнаасаа өнгөрсөн долоо хоногт ямар зүүд зүүдэлсэн тухай асуужээ. Хүүхдүүд бүгд л ам уралдан хариулсан бөгөөд ихэнх нь л сая болсон ослын тухай эсвэл сүүлд үйлдэгдсэн гэмт хэргийн тухай зүүдэлсэн байжээ. Харин арын суудалд суух хүү чимээгүй л байлаа. Багш нь түүн дээр очоод,
- “Чи энэ долоо хоногт юуны тухай зүүдэлсэн бэ?” гэхэд хүү

- “Миний зүүд бусдаас огт өөр л дөө. Би өвөөтэйгөө хамт загасанд явж байсан. Тэгээд бид хоёр хамгийн том загасыг барьж аваад гэртээ дуу дуулан харьж байна гэж зүүдэлсэн” гэжээ.
Багш дараагийн долоо хоногт бас л зүүдний тухай сэдвээ үргэлжлүүлэхээр шийджээ. Ангийн ихэнх хүүхэд гэмт бүлэглэлийн ширүүн дайралтын тухай, сүүлд үзсэн киноны баатрын тухай гэх мэт зүүд зүүдэлсэн байв. Багш хүүгийн юу зүүдэлснийг сонирхон асуухад
- “Би гэрийнхэнтэйгээ зугаалгаар явж ойгоос зөндөө жимс түүсэн. Тэгээд жимсээрээ чанамал хийж идэж байна гэж зүүдэлсэн” гэжээ.

Багшид хүүгийн зүүд бусдынхаас их л өөр санагдсан тул өнөөх хүүгийн дүү нараас бас энэ асуултыг асуухад тэд ч мөн адилхан зүүд зүүдэлсэн байжээ. Хүүгийн өвөө нь хүртэл их л сайхан зүүд зүүдэлсэн байв. Багш энэ учрыг тайлах гээд чадаагүй тул хүүгээс
- “Танай гэрийнхэн яагаад ийм сайхан зүүд зүүдэлдэг юм бэ?” гэж асуужээ. Хүү хариуд нь
- “Манайх ядуу болохоор бидэнд зурагт байдаггүй юм. Зурагт байхгүй болохоор бид дандаа хөгжилтэй, сайхан зүйлс хийдэг” гэж хариулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
амарзаяа
(202.72.245.237)
2015-01-05 18:58:46
үнэхээр гоё өгүүллэг байна баярлалаа
0
0
0
Хариулах
soko
(27.123.214.114)
2013-09-26 23:26:57
saihan saihan zuil zondoo bn thank you
0
0
0
Хариулах