WOMEN EXPO-2016-аас шинэ жилийн бэлтгэлээ хийгээрэй
Эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, ээжүүд, охидуудад хэрэгтэй бүхнийг нэгэн газар төвлөрүүлдэг Women Expo энэ амралтын өдрүүдээр буюу 12 дугаар сарын 05, 06- ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохин байгуулагдах гэж байна. Women EXPO үзэсгэлэн худалдааг Эвэнт менежментийн Глобал Эвэнт компани өндөр хэмжээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа билээ. Хүүхнүүдийн хэзээний хүлээдэг тус үзэсгэлэн худалдаа зөвхөн худалдаа төдийгүй хувцас загварын томоохон шоу, эмэгтэйчүүдэд зориулсан өдөрлөг, үйлчилгээ, арга хэмжээнүүд болдгоороо онцлог.

Энэ жил урьд урьдын жилүүдээс онцлог зохион байгуулагдаж байгаа бөгөөд загварын шоу нь DRESS SHOW, SHOES SHOW, LEATER FASHION SHOW, CASHMERE SHOW, ACCESSORIES SHOW, WORLD BRAND SHOW, бяцхан охидын CRIL FASHION SHOW гэсэн төрлүүдээс бүрдэх бөгөөд эрүүл мэнд, гоо сайхны зөвөлгөө, нүүр будалт, style image бүрдүүлэлт, амталгаат худалдаа зэрэг олон олон арга хэмжээ болно.
Мөн Aндра модель агентлаг,Монгол Контент, Наруми нүүр будалтын студи, Мишээл экспо төв хамтран ажиллаж байгаа бөгөөд Таван богд групп, L`OCCITANE, Дархан минж, Дархан нэхий, Монос групп, Blue Sky Cashmere, Tamaris, EcoMoon, МОНКРЕМ, COTON зэрэг дэлхийн болон Монголын брэндүүд Турк, Польш нэхий, хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд бүгд 5-60% хямдрал зарлан оролцож байгаа.
Мөн хүссэн бараагаа хямдралтай, бэлэгтэй худалдан авалт хийхээс гадна үүднээс 1000 төгрөгний тасалбар авсанаар Mobicom-ын албан ёсны эрхтэйгээр худалдаалж байгаа 1 жилийн баталгаат хугацаатай цоо шинэ iPhone6S Gold утсыг Мобикомын ХҮРЭЛ дугаарын хамт ҮНЭГҮЙ авах азтан болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/WomenExpoUlaanbaatar
болон 99031800 утаснаас авна уу.
.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






