Ноён, Хатагтай Клүүни

Жүжигчин Жорж Клүүни болон 36 настай Амал нар албан ёсоор хуримаа хийжээ. Тэд хуримаа олны нүднээс нуугаагүй ч тун чиг даруухан байдлаар хуримаа хийсэн байна. Хуримын ёслол Италийн Веницед болжээ.


Тэд шууд л усаар хүрээлэгдсэн Веницийн гудамжаар усан такситай зугаалсан байна. Алдартнууд үзэгч фенүүдтэйгээ гараа даллан мэндэлж хэсэг усан дээрх таксигаар явжээ.

Гоёмсог цагаан даашинз, болор шаахайгүй энгийн хурим болж өнгөрсөн бөгөөд энэ үйл явдлын дараа тэд багахан хэмжээний хүлээн авалт хийсэн байна. Хуриманд ирсэн зочдоос дурдвал Синди Кроуфорд, Эмили Блант, Жон Красински болон жүжигчин Мэтт Дэмон эхнэрийн хамтаар Веницед тэдний хуримын ёслолд хүрэлцэн иржээ.


Сүйт бүсгүйн аав “төгс төгөлдөр гэдгээс ч илүү байсан” хэмээсэн ба тэд одоо албан ёсоор эхнэр нөхөр болсон гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.