Олимпийн аварга уран гулгагч Юлия Липницкая “ELLE girl” сэтгүүлийн ирэх сарын дугаарыг чимнэ

Олимпийн аварга, 15 настай уран гулгагч Юлия Липницкая “ELLE girl” сэтгүүлийн ирэх сарын дугаарыг чимэхээр болжээ. Тэрбээр сэтгүүлд зориулж авахуулсан зургуудаа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.



Олимпийн аварга уран гулгагч охин мууранд хайртай гэнэ. Тиймдээ ч сэтгүүлд зориулж зураг авахуулахдаа муураа тэвэрч зургаа авхуулжээ. Түүгээр ч зогсохгүй муураа усанд оруулж байгаа зургуудаа ч шүтэн бишрэгчдэдээ сонирхуулаад амжжээ. 


Сонирхуулахад, хамгийн сүүлд түүний ээж Даниэла Леонидовна охиныхоо нэрийг брэнд болгон бүртгүүлэх хүсэлт гаргасан тухай мэдээлэл гарч байсан юм.  Ингэснээр хөндлөнгийн хүмүүс “Юлия Липницкая” нэрийг ашиглахаас сэрэмжилж байгаа гэсэн үг гэнэ.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.