Хоёр аваргын халз тоглолт тэнцээгээр өндөрлөв
Өчигдөр буюу 2 сарын 26-ний өдөр МУ-ын Дархан Аварга А.Сүхбат болон
ОУ-ын
шатрын Их мастер А. Энхтуул нар халз тоглолт хийлээ. Юугаар гэж үү?
Мэдээж оюуны спортын хаан шатраар шүү дээ! Тэд багагүй хугацааны турш
уулгүй талд цусгүй тулаан хийсэн бөгөөд тоглолт тэнцээгээр өндөрлөсөн байна.
Тулаан 5D фитнесс клубт болсон юм. Энэ халз тоглолт маш онцлогтой
бөгөөд биеийн хүчний спортоор хичээллэдэг, оюуны спортоор хичээллэдэг
хоёр аварга тоглож байгаа нь зүгээр ч нэг сонголт биш байлаа. Биеийн хүчний
спортыг оюуны спорттой хослуулан нэгэн зэрэг хүчний дасгал хийхийн
хажуугаар шатрын түргэн тоглолт тоглох юм. Олон улсад алдаршсан энэхүү
тоглолтыг CrossFit Chess гэж нэрлэдэг билээ. Тоглолтыг үзэхийг хүссэн хүн бүрт нээлттэй өрнөсөн байна.
Үзэгчдийн зүгээс Их мастерийг "бууж өглө"ө хэмээн жигтэйхэн шуугисан
гэнэ. Харин А. Энхтуулийн хувьд өөрийн цахим орон зайдаа А. Сүхбат
аваргыг шатар сайн тоглодог хэмээн жинтэйхэн магтаад авлаа.


























Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.131.242.238)
2015-02-28 12:35:12
сүхбат яаж олон улсын мастерыг гүйцэхэв дээ бие нь өсөөд тархи нь өсөөгүй хүүхэмсэг бул хар мах л биз дээ
0
0
0
Хариулах






