Монголд анх удаа олон улсын Кабаре Цирк тоглоно
Монголд анх удаа олон улсын Кабаре Цирк ирэх гэж байгаа гэнэ. Олон улсын циркчид энэ удаа “Cabaret - Circus - Dinner - Show” нэртэй цирк болон бусад төрлийн үзүүлбэр бүхий үдшийн цэнгүүн хийх ажээ.

Циркийн шоуны бас нэгэн томоохон хэлбэр болох Кабаре Цирк шоу нь Дэлхийд аль хэдийнээ тогтсон хэв маяг болон хөгжиж өөрийн гэсэн зиндаа бүхий үнэ цэнэтэй үзэгчдээр хүрээгээ тэлсээр байгаа циркийн нэг төрөл.

Манай орны хувьд циркийн энэхүү хэлбэр, соёл нь шинэлэг бөгөөд үзвэрийн чансаа болон нэр төрлийг нэмэгдүүлэн дээшлүүлэх ач холбогдолтойг тоглолтын зохион байгуулагчид хэлж байна. Уг шоу тоглолтод АНУ, Унгар, Герман, Хятад, ОХУ, Украйн, Өмнөд Африк болон Геннисийн дээд амжилтыг 3 удаа эвдсэн Лас Вегасын шоу од гээд дэлхийд хамгийн алдартай 8 орны олон улсын тэмцээний шагналтан циркийн жүжигчид болон европын шилдэг кабаре бүжигчин охид оролцох гэнэ.

Тоглолтыг Монгол Циркийн хөгжлийн Төв зохион байгуулж байгаа бөгөөд “Дэлхийн Цирк Монголд” олон улсын циркийн тоглолтыг амжилттай зохион байгуулсан туршлагатай.
“Cabaret - Circus - Dinner - Show" үзүүлбэр тоглолт нь энэ сарын 22-эхлэн 30-ны өдрийг дуустал Баянгол ресторанд өдөр бүр 19.00 цагаас болох юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.