Эмэгтэй хүн ганцаараа байхдаа ч гэрэлтэж байх ёстой ( 1-р хэсэг )

Заримдаа эмэгтэй хүн цор ганцаараа үлддэг үе бий. Найз залуу, нөхрөөсөө салчихсан, дараагийн сонголт нь хараахан гарч ирээгүй үед, эсвэл угаасаа удаан хугацаагаар ганцаараа байх тохиолдол олонтоо байдаг. Хэрэв чи одоо ганцаардаж байгаа бол, энэ байдлаас гарахыг хүсэж байгаа бол бидний дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу. Ганц бие бүсгүйчүүдийн дийлэнх нь (нас хамаагүй) дараах хэдэн алдааг зуршил болгон давтдаг.

                                                       Алдаа №1.

Чамд дурладаггүй, чамайг хайрладаггүйн гол шалтгаан нь би өөрөө гэж бодож байвал яаралтай өөртөө итгэх сэтгэлзүйн дасгал хийх хэрэгтэй. “Би хамгаас хөөрхөн, дур булаам бүсгүй...” гэх мэтээр өөрийнхөө үнэлгээг дотроосоо өргөх хэрэгтэй. Итгэхэд бэрх ч гэсэн бидний бодол санаа нүүрэн дээр илэрхий харагддаг. Зөвхөн нүүр ч биш алхаа гишгээ, нуруу, биеийн хөдөлгөөн бүгд бодсон болгоныг чинь илэрхийлнэ. Чиний өөрийнхөө тухай боддог үзэл санааг эргэн тойрны хүмүүс тэр дундаа эрчүүд  бүр илүүтэйгээр мэдэрдэг юм.

Тиймээс өөрийнхөө тухай зөвхөн сайхнаар бодож, энэ дэлхийн хамгийн гайхалтай эмэгтэй хэмээн өөрийгөө өргөмжилж бусдад үүнийг мэдрүүлэх хэрэгтэй.

Дүгнэлт: Өөрийгөө хэзээ ч муугаар бүү бод.

                                                       Алдаа №2.

Ганц бие эмэгтэй эргэн тойронд нь таарах бүх эрчүүдийг өлөн харцаар шиншилж харах нь элбэг. Үнэндээ тэгэх нь маш буруу. Ямар ч залуу ийм хүүхнээс аль болох хол зугтах болно. Учир нь та түүний хамгийн нандин зүйл болох эрх чөлөөнд нь халдах гээд байна. Ажил дээр ч тэр, баар ресторанд ч тэр эрчүүдтэй тайван бөгөөд чөлөөтэй харьцаж бай. Аль нэгэн залуу өөрт чинь маш их таалагдвал битгий их дайрч давш, анхны алхмыг тэр өөрөө хийхэд хүргэ. 

Дүгнэлт: Эр хүн бүрийг боломжит ирээдүйн нөхөр гэж бодож болохгүй.

                                                       Алдаа №3.

Үнэхээр их ганцаардаж, сэтгэл санаа чинь их шаналсан ч тааралдсан хэн нэгний өвөрт  бүү ор. Ганцаардлыг давах сэтгэлийн хатгүй хүүхнүүд ийм хөнгөн алхам хийх нь элбэг. Энэ бол хэрхэвч хийж болохгүй зүйлүүдийн нэг. Эмэгтэй бүрт бардам зан зайлшгүй орших ёстой. Юуны түрүүнд  энэ залуу чамд таалагдаж байгаа эсэхийг тодруулж байж дараагийн алхмаа хийх хэрэгтэй аж.

Дүгнэлт: Замбараагүй харьцаанаас татгалз    

                                                       Алдаа №4.

Эрчүүдийг дайсан мэт бодох хэрэггүй. Тэдний хэн нэгэн (магадгүй нэгээр тогтоогүй) чамайг гомдоосон байж болно. Гэсэн ч тэд бүгдээрээ адгийн амьтад биш шүү дээ. Эрчүүдийн дунд тун аятайхан залуучууд зөндөө бий. Тэднийг олж харах л хэрэгтэй. Эрчүүдтэй хэт бардам юмуу ууртай харьцахаа зогсоогоод гудамжаар толгой гэдгэр, харц цэлмэг, зөөлөн инээмсэглэн алхвал та заавал хэн нэгэнтэй учирна.

Дүгнэлт: Эрчүүдийг үзэн ядаж болохгүй, тэднийг хайрлах хэрэгтэй.

 Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
amina (103.9.88.50) 2013-11-21 19:01:34
nadd mash hetsuu bn bi yg iim bdlas yaj garh we gj bodj blaa
setgel (202.170.69.196) 2013-11-20 17:13:43
shn zuwulguu bn shv
setgel (202.170.69.196) 2013-11-20 17:13:36
shn zuwulguu bn shv
may (202.179.20.252) 2013-11-20 12:44:17
tiimee bid hamgin turuund ooriigoo hairlaj dotroosooch gadnaasaach gereltej ymagt nuur bardam amidrah heregtei ooriigoo hairlaj odor bur oortoo durla