Бусдын шүүмжийг хэрхэн хүлээж авах вэ?

Йим нэгэн түүх бий

Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Тиймээс өнгө будагт мэргэшсэн хүн буюу "Ранга Челэри"-г товчлоод "Ранга Гуру" гэж дууддаг байв.

Түүний шавийг Рачижи гэдэг байв. Рачижигийн сургалтын хугацаа дуусахад тэр төгсөлтийн нэг зураг зурж багшдаа үзүүлээд үгийг нь сонсохыг хүсчээ. Ранга Гугу түүнд "Одоо чи зураач боллоо. Тиймээс чи зургаа ард түмэнд үзүүлж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Зургаа хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар аваачиж тавь" гэжээ.

Тэгээд зургаа тавихдаа хажууд нь улаан будаг бийр тавиад таалагдахгүй хэсгээ улаан хэрээсээр зурж тэмдэглэхийг хүссэн бичиг тавихыг бас зөвлөжээ. Рачижи багшийнхаа хэлсэнээр хийгээд хэд хоногийн дараа ирэхэд зураг нь улаан хэрээсээр дүүрсэн байхыг хараад сэтгэл санаагаар унажээ. Багшдаа очоод өөрт нь ямар их хэцүү байгаагаа хэлэхэд багш нь "Гуниглаад хэрэггүй дээ хүү минь. Харин наад зургаа хичээж байгаад дахин нэг зураад аваад ир" гэв. Рачижи дахин нэг удаа зураад багшдаа үзүүлэв. Багш нь "за одоо дахиад хотын төв талбайд аваачиж тавь. Хажууд нь мөн л будаг бийр тавь. Гэхдээ энэ удаа таалагдаагүй хэсгээ засаад зур гэж бичээрэй" гэжээ. Рачижи багшийнхаа зааснаар хийв. Хэд хоногийн дараа зургаа шалгахаар очиход зурагт нь хэн ч хүрээгүй, бийр будаг нь ч хув хуурай байжээ. Үүнийг харсан Рачижи багш дээрээ зургаа тэврэн очиж болсон явдлыг баяртайгаар ярьжээ.

Ранга Гугу "Хайрт шавь Рачижи минь, эхлээд би чамд хүмүүс боломж л олдох юм бол ямар аймшигтай харгис шүүмжилдэг гэдгийг харуулах гэсэн юм. Амьдралдаа зураг зурж үзээгүй хүн хүртэл чиний зургийг шүүмжилсэн. Харин дараа нь тэднээр алдаагаа засуулахыг хүсэхэд чинь өөрөөр хэлбэл бүтээлч шүүмжлэл хүсэхэд чинь хэн ч хүрч чадаагүй. Учир нь бүтээлч шүүмжлэл хийхэд боловсрол, чадвар хэрэгтэй. Хүн мэргэжилдээ сайн байх биш бүр боловсорсон байх шаардлагатай. Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүсээс хүлээгээд хэрэггүй. Тэдний хувьд чиний хийсэн ажил юу ч биш. Тиймээс чиний хөдөлмөрийг ойлгож мэдэж чадахгүй хүмүүст хэзээ ч бүтээлээ бүү үзүүл. Тэдэнтэй энэ тухай маргалдаад ч хэрэггүй " гэжээ

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Soongo (103.26.193.159) 2015-01-22 09:12:25
Мундаг сургааль байна даа угаасаа өөрсдөө юу ч хийж чаддаггүй хүмүүс агуу шүүмжлэгч нар байдаг Холоос хайх хэрэггүй ойр орчмын өдөр тутам харьцдаг хүмүүс дотроо л ажиглалт хийхэд болно Ямар ч сайхан юм ярьсан заавал өө хайж ярвайгаад шүүмжлээд байдаг ялангуяа харахад соёлтой авгай нар байдаг үнэхээр мундаг юм болов уу гээд анхаарал хандуулахаар гараас нь гарсан юу ч байдаггүй зөвхөн хүмүүсийг шүүмжлээд л яваад байдаг юунд ч сэтгэл хангалуун биш дандаа шүүмжилдэг тийм хүмүүстэй бол юу ч яриад хэрэггүй хайран цаг болно