Мадонна 25 настай бүжигчинтэй гэрлэх болсоноо зарлалаа

Мадонна саяхан Нью-Йоркийн нэгэн үдэшлэг дээр үсээ бараг мулз шахуу хусуулсан бор царайтай залуугийн хамт ирж олныг гайхшруулжээ. Дуучин хамт яваа түүнээс ганц ч хором холдоогүй бөгөөд харин сүүлд нь тэд удахгүй гэрлэх гэж байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Маодоннагийн гэрлэх гэж буй залууг Брагим Зайбат гэдэг бөгөөд лалын шашинтан гэнэ. 55 настай Мадонна болон 25 настай Брагим хоёр ажил төрлийн улбаатайгаар хайр сэтгэлийн холбоотой болсон хэмээн хэлж болно. Залуу Мадоннагийн хамтлагт бүжиглэдэг ажээ. Тэд уулзаж учирдаг болсоор хоёр жил орчим болж байгаа аж. 30 насны зөрөөг тэд огтхон ч тоохгүй байгаа гэнэ. Харин Зайбатынх энэ тэнцвэргүй харилцааг эсэргүүцжээ. Хүүгийнх нь гэрлэх гэж буй Мадонна өөрөөс нь найман насаар ах гэдгийг тэр эмэгтэй мэдсэн байна.

Үүний зэрэгцээ Мадонна шигтийм эрч хүчтэй, идэвхтэй эмэгтэйтэй харьцах болсон нь залуу эрийг өөрийн боломжийг хөгжүүлэхэд түлхэц болжээ. Одоо тэр бүжигчин төдийгүй, “Defent” (Хамгаалалт) гэдэг брэнд хувцас зохиогч юм. Түүний женпер цамцыг сүйт бүсгүй нь ч дуртай нь аргагүй өмсдөг гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.