Орон даяар 27-28-ны шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар орон даяар зуны цагийн тоололд шилжих асуудлыг хэлэлцэж, энэ сарын 27-28 ны шөнө шилжих шийдвэрийг гаргалаа.

 

Цагийг ийнхүү зохиомлоор өөрчилсөнөөр эдийн засгийн хувьд энэ нь эрчим хүчний хэмнэлттэй байдаг аж. Дэлхийн улс орнуудад эдийн засгийн хэмнэлтийн талаарх олон судалгаа байдаг бол, манай улсад 1998 онд хийсэн судалгаагаар зуны цагийн тоололд шилжих 4-9 дүгээр сарын хооронд байгалийн гэрэлтэй цагийг илүү ашигласнаар жилд дунджаар 23 орчим сая квт.цаг цахилгаан эрчим хүч хэмнэгддэг болохыг тогтоожээ. Мөн иргэд ажлаасаа эрт тарж, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг нэмэгддэг нь таатай хэмээн үздэг байна.

Эх сурвалж: chuhal.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.