Жижиг хөхтэй бүсгүйчүүд анхаарлаа хандуулна уу!

Ихэнх загвар зохион бүтээгчид жижиг хөхтэй хүмүүст зориулан хувцас хийдэг болохоор та бүхэнд өгөх эхний зөвлөгөө гэвэл хөхнөөсөө ичих хэрэггүй. Хөхний даруулгагүй хувцсаа өмсөж, нуруугаа ил гаргах хувцаснууд сайхан харагдуулах болно.

Том хөхтэй бүсгүйчүүд ийм төрлийн цамц өмсөх тал дээр асуудалтай байдаг бол жижиг хөхтэй бүсгүйчүүд өндөр хоолойтой цамц чөлөөтэй өмсөж болно. Учир нь богино хоолойтой цамц анхаарлыг хөх хэсэг рүү чиглүүлдэг бол өндөр хоолойтой цамц нь биеийн нийт галбирыг харуулж чаддаг байна.

Цээжний хэсгийг чухалчлахаас илүү гар, мөрөө анхаараарай. Жишээ нь дугуй захтай, богино ханцуйтай подволк нь үүний нэг жишээ юм. Ийм төрлийн цамц өмссөнөөр зөвхөн цээж хэсэг биш биеийн дээд хэсэг тэр чигтэй онцлогдох юм.

Дараагийн зөвлөгөө бол нуруугаа ил гаргаж тачаангуй байдлаа хадгалах юм. Том хөхтэй бүсгүйчүүд ингэж хувцасласнаар хөхний даруулгын тал дээр санаа зовох хэрэг гардаг бол жижиг хөхтэй бүсгүйчүүд үүнийг зүүхгүй байсан ч болно!

Бэлхүүс барьсан хувцаснууд хөх том харагдуулдаг болохоор ийм төрлийн хувцасны сонголт хийж байгаарай.

Өмнөх зөвлөгөөтэй холбогдуулан хэлэхэд тод өнгөтэй хувцас сонгосноор бэлхүүс тодорч өгдөг.

Хөх харагдахгүй болохоор задгай энгэртэй цамц өмсөхөөс битгий ай. Харин ч ийм төрлийн цамц хөхийг хэт том харагдуулдаг болохоор хувцсыг ямар арга хэмжээндээ өмсөхөө бас бодоорой.

Олон төрлийн өнгө хослуулж өмсөх нь анхаарлыг мөн цээж хэсэг гэхээсээ илүү нийт биеийн галбир руу чиглүүлнэ. Тиймээс зарим өнгийн хувцас биеийн галбирыг том харагдуулдаг болохоор хувцасны өнгөн дээр сонголтоо зөв хийгээрэй. Өнгөн дээр бяцхан зөвлөгөө өгөхөд тод өнгийн хувцас хөх томруулж харагдуулдаг юм.

Өөр нэгэн арга бол том бүс зүүснээр бэлхүүс тодорч биеийн галбир нарийн харагдана.

Цээж хэсгээрээ гоёл чимэглэлтэй цамц, топууд хөхийг том харагдуулах бас нэг арга юм. Мөн том ороолт зүүх нь хөх томруулах бяцхан заль болдог.

Цээж хэсэг хэт барьсан хувцас хөхийг хавтгай харагдуулдаг болохоор сэрүүн өдөр ийм төрлийн сул чөлөөтэй, зузаан, нэхмэл цамц сонгох нь бүсгүйчүүдэд байх ёстой бас л нэг арга юм.

Нимгэхэн материалтай цамц зөв сонголт ч гэсэн дотуур нь юу өмсөхийг сайн бодолцох хэрэгтэй. Ихэвчлэн цээживч ийм төрлийн цамцанд зохицдог юм. Хүсвэл хөхөвчгүй ч байж болно.

Ороосон загвартай хувцас, даашинз нь муруй хэлбэр үүсгэдэг болохоор том хөхтэй бүсгүйчүүдэд зохино.

Жижиг хөхтэй бүсгүйчүүдэд хүрэм маш их зохидог. Учир нь хүрэм өөрөө товчлогддог болохоор том хөхний эффект төрүүлдэг. Тиймээс өөртөө тохирсон сайхан хүрэм сонгоцгоогоорой.

Хэрвээ хээ угалз, тод өнгөөр тоглож турших дуртай бол тод цэг, цэцгэн хээ угалз гээд олон хээнүүдээс битгий айгаарай.

Бас нэгэн заль бол цээжиндээ халаастай цамц өмсөх нь хөхийг том харагдуулдаг юм. Үүнд цээж хэсгээр халаас, товч гээд жижиг зүйлстэй цамц, хувцаснууд хамааралтай.








