А.Түмэн-Өлзий “Баясгалантай сайхан” бие даасан тоглолтоо

Монголын дууны урлагийн нэрт мастеруудын авъяас билэг, онгод мэдрэмжээр хөглөгдсөн “Сэтэрт тал”, “Миний монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн” зэрэг олон сайхан дуунуудыг өөрийн уянгалаг дуу хоолой, увидас мэдрэмжээрээ амьдруулж дуунд дуртай дуучин монгол түмэндээ хэдийнээ танил болсон дуучин А.Түмэн-Өлзий анхны бие даасан уран бүтээлийн амьд тоглолтоо “Баясгалантай сайхан” хэмээх нэртэйгээр ирэх 10 сарын 11-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас хийхээр болжээ.

Тоглолтонд урилгаар МУГЖ У.Далантай, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУСТА Т.Дэлгэрмөрөн, язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай” хамтлаг, амьд хөгжмийн хамтлаг зэрэг эрхэм уран бүтээлчид оролцох юм. Түүнчлэн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Sunshine Village” хотхон, Ивээн тэтгэгчээр “Bes Holding”, “Himon construction”, “Бодэн” групп, “Бодэнх” ххк, “Очиргэр” ххк, “Моттоо”, “Bsound” нар ажиллаж байгаа ажээ.



Түүнчлэн “Баясгалантай сайхан” тоглолтын хэвлэлийн бага хурал 10 сарын 07- нд буюу нэг дэх өдөр "Монгол Ньюс" мэдээллийн төвд 11:30-аас болох бөгөөд тус хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд урилга, мандат олгох бүртгэл явагдах ажээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.