Coca Cola-г ууснаар биед ямар өөрчлөлт гарах вэ?

Coca Cola -г мэдэхгүй, уудаггүй хүн гэж байх байх. Тэртээ 1886 онд уг ундааны найрлагыг эмч хүн анх гаргаж байсан гэдэг. Найрлага нь 90% ус, үлдсэн хувь нь хийжүүлсэн ус, түлсэн сахар, фосфорын хүчил, кофеин, кока нэртэй ургамлын навч, кола модны самрын ханднаас бүрддэг байна.



Ууж байхад сайхан мэдрэмж төрүүлдэг ч уусны дараа таны биед ямар өөрчлөлт гархыг доорх материалаас мэдэх боломжтой юм.

Кола ууснаас...

10 минутын дараа: Цайны 10 халбага элсэн чихэр идсэнтэй дүйх хэмжээний чихэр биеэр тарна

20 минутын дараа: Цусан дахь чихэр "тэсэрч", инсулин ялгарна. Элэг хариуд нь хүлээж авсан бүх чихрийг өөх, тос болгон хуриргана.

40 минутын дараа: Кофеин цусанд шингэж дуусна. Хүүхэн хараа томорч, цусны даралт ихэснэ. Эдгээрийг зохицуулахын тулд элэгний үйл ажиллагаа идэвхижиж, цусанд их хэмжээний сахар нөхөж орно.

45 минутын дараа: Тархины таатай мэдрэмж "хариуцагч" хэсэгт дофамин ялгарч эхэлнэ. Энэ нь хар тамхи татсан үед мөн ажиглагддаг өөрчлөлт юм.

50 миниутын дараа: Хийжүүлсэн ундаан дахь фосфорын хүчил нарийн гэдэс дэх кальци, магни, цайрыг нэгтгэж, бодисын солилцоог идэвхижүүлдэг. Цусан дахь чихрийн хэмжээ жирийн үеийхээс хэт өснө. Мөн шээсэн дэх кальц нэмэгдэнэ. Энгийнээр тайлбарлавал хийжүүлсэн ундаа ясны сийрэгжилт өвчнийг түргэсгэнэ гэсэн үг.

60 минутын дараа: Хийжүүлсэн ундааны лаазыг онгойлгосноос хойш бүтэн цаг өнгөрхөд кофеиний "далд хөнөөл" эхэлнэ. Шингэнээ гадагшлуулахад үе мөч, яасанд хэрэгтэй ихэнх бодис алдагдана. Удалгүй чихрийн "ноёрхол" биед мэдрэгдэж эхлэхэд хүн уур уцаартай, залхуу хойрго болж, амьдралын идэвхигүй байдалд шилждэг байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ASD (103.26.194.159) 2014-01-04 12:56:59
tegdiishd aimr medegddiin yasnii siiregjilt bol bi uuruu fitnesseer hicheeleldeg hun ldee cola uugaad beltgeldee orood stankaa urguh uyed buguinii yas aimr uwduud bdiin tegeel gaztai undaanaas tatgalzsan ldaa uur 1 jishee manai nziin duu coland nugasgui getel 2 jiliin umnu 1 garaa hugalaad shine jiliin umnu gibsee avhuulaad halitarch unaad 2 garaa hugaltsan odoo shuundaa tomor haduulsan hun ur dun ni bodosnoos chine il dald yavagddag gedgiig anhaarah heregtei