Бүлээн шоколадны дессерт

Бүсгүйчүүд та бүхэндээ бүлээн шоколадны дессерт хийх аргыг хүргэе!

Арван хүний порц

Орц:

Гашуун шоколад-300 гр

Масло- 225 гр

Өндөг-4 ширхэг

Сахар-90 грамм

Талх барьдаг гурил-100 Гр

Цайны халбага-0,5 грамм

Жич: Бага зэрэг гурил хэвнүүдэд цацахад хэрэг болно.


Шоколадаа усан банн юм уу микро пажед хайлуулна. Өндөгнийхөө цагааныг шараас нь салгана. Бага зэргийн царцаж эхэлж буй шоколад руугаа өндөгнийхөө шарыг хийнэ.20 хүний порц мэт харагдана. Түүнийг бүү тоогоорой. Маслоо микро паженд хийгээд хайлуулна.Хэтэрхий шингэн биш  түрхэх боломжтой байхад болно. Түүнийгээ шоколадан дээрээ нэмнэ.Дараа нь гурилаа хийнэ. Хооронд нь маш сайн хутгаж холино.

Үүний дараа өөр нэг жижиг саванд өндөгнийхөө цагааныг чимх давстай хольж, хутгана. Хутгахдаа маш нямбай байх хэрэгтэй. /Энэ үед хүчилтөрөгчөөр баяжиж байдаг юм/


 

Хэвнүүдээ маслоор тослоод хана болон ёроолд гурил цацна. Тэгээд хэвнүүд рүүгээ зуурмагаа хийнэ. Доош нь нүдэж хийг нь гаргаж улмаар тэгшилнэ.


Үүний дараа хөргөгчинд хийнэ. Хэрэв хурдан хугацаанд гэсгээхийг хүсвэл хөлдөөгчинд хийж болно.

180 градус цельсийн хэмд 10 минут болгоно. Хэрэв хөргөгчнөөсөө гаргасан бол 10 минут, хөлдөөгчинд хийсэн бол 25-30 минут хийнэ.Десертний голын хэсэг нь жигнэгдээгүй үлддэг.

Үүнийг марожинтай цуг өгвөл гайхамшигтай гэхдээ хар шоколад нь апельсины зуурмагтай илүү тохирдог.


Апельсиний 3 хальсыг маш нимгэхэн хэрчээд, дээрээс нь 200 грамм сахар мөн нимбэгнийхээ шүүсийг базаж жижиг саванд хийгээд хүчтэй галан дээр буцалгана.Буцлангуут нь галыг багасгана. Галыг багасгаад бурам болтол нь байлгана. Энгийн бөгөөд энэ зуурмаг нь ямар ч десерттэй гайхамшигтай зохицно.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.26.194.36) 2013-11-29 19:05:42
Zarim yumiig ni oilgosongvi Oilgomj muutai muu bichsen bnaa