Бүсгүйчүүд улам сайхан болоод байгаагийн учрыг тайлбарлажээ
Хувьслын үйл явцын туршид эмэгтэйчүүд улам сайхан боловсронгуй болж, харин эрчүүд өөрсдийн эртний өвөг дээдсийн түвшинд үлдээд байгааг судлаачид нотолсон байна. Түүнээс гадна, сайхан бүсгүйчүүд дэлхийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад 16%-иар илүү олон хүүхэд төрүүлэх боломжтой гэжээ. Мөн сайхан бүсгүйчүүд ихэвчлэн охин төрүүлдэг болох нь сонирхол татаж байгаа аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэ нь сайхан эмэгтэйчүүдийн тоог өсгөхөд чиглэж байна гэжээ. Эрдэмтэд тэр бүү хэл, үеэс үед эмэгтэйчүүдээр дамждаг “гоо сайхны уралдаан” хэмээх зүйл байдаг эсэх талаар маргалдаж эхэлсэн байна.

Энэхүү үзэгдлийг тайлбарлахын тулд тэд сайхан бүсгүйн зүрх сэтгэлийг эзэмдэхийн тулд олон эрчүүд өрсөлдөж, энэ хэрээр тэдгээр сайхан хүүхнүүдэд ирээдүйн хувь заяагаа шийдвэрлэхэд нэмэлт боломжууд үүсдэг гэж үзсэн байна.“Эмэгтэйчүүд улам л сайхан, сэтгэл татам болоод байгаа” гэж судалгааны төслийн удирдагч профессор Маркус Йокела мэдэгджээ. Тэрээр Америкт 40 жилийн турш 1244 эмэгтэй, 997 эрэгтэйчүүдийн материалыг цуглуулж ашиглан, тэдний фото зураг дээр ажиллан дүгнэлт хийсэн байна. Финландын эрдэмтний энэхүү дүгнэлт царайлаг эцэг эхчүүдээс ихэвчлэн охин төрдөг гэсэн Канадзаво Сатошигийн бүтээл дээр үндэслэгдсэн бололтой.

Мөн энэхүү ухаалаг хувьслын онол маань яагаад эрчүүдийн дүр төрхийг улам сайхан болгохгүй байна вэ гэсэн асуулт Sunday Times-т тавигджээ. Үүний хариулт нь дараах маягаар өгөгджээ: хүн төрөлхтөний үзэсгэлэнт хагас болох бүсгүйчүүдийн хувьд амьдралын ханиа сонгоход эр хүний гоо сайхан төдийлөн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэггүйтэй холбоотой аж. Эмэгтэй хүн амьдралын ханиа сонгохдоо харгалзах гол шалгуур үзүүлэлт нь тухайн эрийн эхнэрээ болон гэр бүлээ хамгаалах, амьдралын таатай нөхцлийг бүрдүүлэх чадвар бөгөөд эрчүүдийн гоо сайхны дутагдалтай талыг эд материалын хангамж болон үйл ажиллагааны аль нэг салбарт амжилт гаргах байдлаар нөхөж болдог гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
unshigch
(112.72.11.67)
2014-08-13 17:30:29
shuud unshaad oilgohod hetsuu yum nurshilgui tovch oguulbereer bichne uu
0
0
0
Хариулах
tsarailag
(83.250.102.195)
2013-09-21 08:06:06
ug ni gadaad uls ornii sudalgaa shinjleh uhaanii undesleleer ehner ni turuulj tavidag ger buliin 85 ohintoi boldogmahand durtai emegteichuud ohiduud turuuleh magadlal mash undur baidag gesen barimt unshij baisan ium bna
0
0
0
Хариулах
The Moon
(180.235.191.52)
2013-09-20 16:01:48
hehe sonirholtoi sudalgaa ve
0
0
0
Хариулах