Опра Унфри жүжигчин Линдсэй Лоханыг охиноо болгохоор шийджээ
Телевизийн шоуны хатан хаан Опра Унфри балмад үйлдлээрээ олны
дунд нэр хүндээ алдаад буй залуу жүжигчин Линдсэй Лоханыг өргөмөл охиноо болгохоор шийджээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа
нийтлэн олон нийтэд мэдэгдсэн байна. Опра үргэлж охинтой болохыг
хүсдэг байсан бөгөөд Линдсэг өөрийн шоундаа урьж оролцуулсныхаа
дараагаар охиноо болгож, анхаарал халамж тавихыг маш их хүсэх болсон
байна. Тиймээс энэ хүсэлтээ Линдсэд мэдэгдэж, хуулийн дагуу өөрийн
охиноо болгон үрчилж авахаар болжээ.


Линдсэй одоо аль хэдий нь Опраг “ээжээ” хэмээн дуудах болсон бөгөөд тэд “гэр бүлийн амралт”-аа өмнөд Африкт өнгөрүүлэхэр шийдээд байгаа ажээ. Линдсэ Опрагийн охин болж байгаадаа энэ дэлхий дээрхи хамгийн аз завшаантай хэрэг хэмээн үзэж байгаа бөгөөд өөрийнхөө амьдралыг одоо л зүй ёсондоо орж байна гэж үзэж байгаа гэнэ.
Сонирхуулахад, Опра охинтой болж охиныхоо хуримыг хийхийг маш их хүсэн мөрөөддөг байсан учир Линдсэг хайртай хүнтэй болж хуримаа хийх болвол хаана ч байгаагүй тийм сайхан хуримыг хийж өгнө хэмээн бодож байгаа ажээ. Ийнхүү Холливүүдийн алдартнууд ээж охин болох нь ээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







