Махлаг модель “Panache” брэндийн дотуур хувцас сурталчилжээ

“Америк Топ-модель” шоуны ялагч Уитни Томпсон “Panache” брэндийн дотуур хувцас сурталчилсан байна. Бүсгүйчүүдийн төгс үзэсгэлэн 90-60-90 биш гэдгийг Уитни Томпсон онцолжээ. Өдгөө 26 настай бүсгүйг “Panache” брэнд санамсаргүй сонгоогүй гэнэ. Учир нь нэртэй энэ брэнд “Sculptresse” нэртэй шинэ цуглуулга толилуулсан бөгөөд хөхөвчний хэмжээ нь D-ээс эхэлж, J гэж дуусаж байгаа юм. Уитни Томпсон гоёмсог дотуур хувцастай зургаа татуулсандаа сэтгэл хангалуун үлджээ.


2008 оноос хойш загвар өмсөгчөөр ажиллаж байгаа бүсгүй олон бэрхшээлийг туулж байж, рlus-size модель болж чадсан юм. Зөвхөн Тайра Бэнксээс бусад шүүгчид түүний эсрэг байсан ч Уитни Томпсон том хэмжээтэй хувцас сурталчлахаас гадна дотуур хувцас сурталчилж эхэлж байгаа аж.







Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
өргөс (124.158.94.51) 2013-10-03 17:50:40
гоё юмаа