“Талхан - Табочка-тай өглөөг угтах уу?

Амьдралын тань агшин хором бүрт аз жаргал, инээд хөөр басхүү өнгө дизайны шилмэл шийдлийг “хачирлах” зорилготой ихэр ах дүү дизайнеруудын үүсгэн байгуулсан дизайны “Mother Eleganza” студийн “урлаг + загвар”-ын хосгүй бүтээл болох “Талхан Табочка”-г сонирхуулж байна.

Загварын ертөнцөд “содон” хувьсал хийсэн “дэггүй” ах дүүсийн энэхүү табочкаг идэж болох ч өмсөж хараахан болохгүй ажээ. Сувинер хэлбэрээр хэн бүхний харааг булаасан урлагийн өвөрмөц бүтээл болгон гаргасан бөгөөд хуурай байлгах нь чухал ажээ. Хуурай нөхцөлд хэлбэрээ хадгалж, хатах нь хурдан гэнэ.

Жинхэнэ талхаар урласан тэдний табочка хүүхдэд ч гэсэн зориулсан “хөөрхөн” загвартай бөгөөд талхны нэр төрөл, хэлбэр амтаас шалтгаалан хэд хэдэн төрлөөр гарчээ. Онлайн худалдааны сайтуудад эрэлт ихтэй байсан табочка $79 хүртэлх долларын үнэтэй байсан юм.

Ах дүүсийн хүссэнчлэн аппетит хөдөлгөм шинэхэн талхны сэнгэсэн үнэр + амт та бидний амьдралд халуун дулаан, зөөлөн + романтик уур амьсгалыг үргэлжид “мэдрүүлэх” болтугай.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
goe (79.102.184.129) 2013-08-06 17:47:17
talhaa bariad ooroo hiichih yum baina shuu dee hoorhon l sanaa baina
ЗОЧИН 90 (103.23.51.2) 2013-08-06 11:09:41
БОЛЬЁ ОО