46 настай ээжийн 25 тай мэт харагддаг нууц

Охиноосоо ялгагдахгүй цэл залуухан харагдаж байгаа энэхүү эмэгтэйг 46 настай. Харин охи нь түүнээс 29 насаар дүү юм. Булчинлаг галбирлаг бие нь түүнийг тун залуухан харагдуулдаг бөгөөд  АНУ-ын Флорида мужийн фитнессийн багш юм. 


17 настай охины хамт далайн эрэг дээр 

Тэр залуу үеийнхээсээ огтхон ч өөрчлөгдөөгүй сайхан биетэй харагдаж байгааг энэ зурагнаас харж болно. Тэр ахлах сургуульд байхдаа маш туранхай байсан бөгөөд үеийнхэн нь түүнийг шоолж, энэ байдлаасаа их ичдэг байжээ. Тиймээс эрүүл чийрэг сайхан биетэй болох зорилт тавьснаар 50 нас дөхсөн ч сайхан хэвээрээ харагдаж байгаа юм. Shapprell хэлэхдээ "Би 20 настай байхаасаа  фитнессээр хичээллэж эхэлсэн. Эрүүл чийрэг байхыг хүсэж тэрхүү зорилгодоо хүрснээр өөртөө их итгэлтэй болж, амьдрал илүү аз жаргалтай мэт сайхан мэдрэмж төрдөг болсон. Энэ бүгдийг хүртэхийн тулд хичээл зүтгэл хэрэгтэй. Би 7 хоногийн 5 өдөр дасгал хийдэг" гэсэн байна.


"Би таргалахвий гэдгээс огт айдаггүй. Учир нь хэзээ ч завсарлага авч, дасгалаа орхиж байгаагүй. Мөн хэзээ ч шарсан төмс болон согтууруулах ундаа хэрэглээгүй. Эргэн тойрны хүмүүс намайг охинтой минь андуурч, эгч дүүс гэж байнга хэлдэг. Энэ нөхцөл байдалд бүр дасчихсан. Би эмэгтэйчүүддээ ганцхан зүйл хэлнэ. 7 хоногт 4-5 хоног тогтмол дасгал хөдөлгөөн хийж бай" 


Жирэмсэн байх үеийн зураг 



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.