Сэтгэл санааны 5 амин дэм
Хүмүүс үргэлж л бие бялдрынхаа эрүүл чийрэг байдлын талаар ярьдаг нь намайг гайхашруулдаг. Хүн гэдэг амьтан зарим өдөр нэг их эрч хүчтэй, харин заримдаа сульдаж ядраад биеэ дийлэхээ больдог гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Гэтэл сэтгэл санааны эрүүл байдлын талаар бараг хэн ч ярьдаггүй. Харин ч бүр энэ талаар ярихаасаа ичдэг байх шүү. Сонирхолтой нь сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг нь бие бялдрын эрүүл мэндтэй яг адилхан. Бидэнд өөдрөг, жавхаалаг байх үе тохиоход, гуньж уруу царайлах өдөр ч бас гардаг. Сэтгэл зүйч хүний хувьд миний анзаарч явдаг нэг зүйл бий. Ер нь бид хэн нэгэнд сэтгэл санааны эрүүл байдлын талаар бараг зөвлөгөө өгдөггүй шүү дээ. Бид өдөрт таван төрлийн жимс ногоо идэж, хангалттай унтаж, ус их уух хэрэгтэй гэдгээ мэддэг. Харин сэтгэл санааны амин дэмийн жорыг мэддэггүй. Миний санал болгож, байгаа амин дэмийн таван жор чамд ч гэсэн тохирно гэдэгт итгэж байна...
Дуртай зүйлээ хий
“Амьдрал чамайг төлөвлөгөө зохиогоод, завгүй байхад чинь өнгөрч оддог” гэсэн нэг үг байдаг даа. Хэрэв бид өөрсдийн амьдралыг утга учиртай болгох юм хийхгүй л бол аз жаргал, амжилт, хүсэл мөрөөдөл гэв гэнэт зүгээр ороод ирнэ гэж байхгүй. Сэтгэлийн гүн хямралаас гарах шилдэг аргын нэг бол өөрийн дуртай зүйлийг хийж, өдрийг өнгөрөөх. Нохойгоо салхилуулах, найзуудтайгаа гадуур зугаалах гээд юу ч байж болно. Хамгийн гол нь тогтмол байдалд орохоос зайлсхийх нь чухал. Тийм учраас дуртай зүйлээ хийж байвал өөдрөг, цоглог байхад чинь тусална.

Эргэн тойрноо эргэцүүлэн хар
Хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө байгаагүй тийм их мэдээлэл, зар сурталчилгаагаар бид бөмбөгдүүлж байна. Харамсалтай нь бид “за”гээд л буруу, зөвийг нь ч тунгаалгүй, заавар зөвлөгөө бүгдийг нь хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Тиймээс өдөрт ямар нэг зүйлийн талаар сайтар эргэцүүлэн бод. Ингэж чадвал чи аз жаргалтай болно. Эмэгтэй хүн эр хүнийг өөртөө татах гэж төрдөг, шинэ гарсан цахилгаан хэрэгсэл, гутал, даашинзыг авах ёстой гэсэн ухуулгыг үгүйсгэж бод. Энэ нь үнэхээр аз жаргалд хүргэх зам мөн гэж үү? Ингэж тунгааж бодсоныхоо ачаар чи юу хүсдэг, юуг чухал гэж боддогоо мэддэг болно. Дээр нь юу чамд тохирохгүй вэ гэдгээ хүртэл мэдэж авна.
Оюун санаагаа завгүй байлга
Мэдрэлээ эрүүл байлгах шилдэг аргын нэг бол оюун санаагаа өдөөн урамшуулах. Бид хэтэрхий завгүй ажилладггаасаа болж цаг заваа хэрхэн өнгөрүүлж байгаагаа ч бодох сөхөөгүй байдаг. Тэгэхээр олон, цаг Facebook дээр дэмий суухаар, барагтай бол уншдаггүй сонин эсвэл blog-оо уншиж байгаарай. Хэн нэгний гайхалтай амжилтынхаа талаар ярихыг нь сонс (www.ted.com сонирхоод үз), эсвэл ямар нэгэн хичээл сургалтад сууж болно шүү дээ. Энэ арга чамд чадамжаа үнэлэх боломж олгоно. Чадвараа бүрэн дүүрэн ашиглахгүй, нэг хэвийн байдалд орвол хичнээн харамсалтай. Өөрийгөө бүрэн дайчлахгүй байх нь урмыг чинь мохоож, өөртөө итгэлгүй болгодог талтай.

Гадагш хар
Зөвхөн өөрийн хэрэгцээний талаар санаа зовохоо болих арга бол бусдад туслах. Ингэснээрээ бид юу хэрэгтэйгээ мэдэж , юу хүсэж байгаагаа тодорхойлж чаддаг. Судалгаанаас үзэхэд сайн дурын ажил үйл хийх нь хүмүүсийг илүү баяр баясгалантай, төлөв болоход нь тусалдаг байна. Тиймээс өдөр бүр гадагш харж, хэнд яаж туслах талаар, дотор руугаа өнгийж, өөрийгөө дүгнэж бай.
Чамайг баярлуулдаг хүмүүстэй уулз
Хүн бол нийгмийн амьтан. Бусадтай харилцах нь бидэнд ажлын эрч хүч, бүтээмжийг дээд зэргээр өгдөг. Ээжтэйгээ утсаар ярих, найзуудтайгаа наргих гээд нийгмийн дэмжлэг бидний бие, сэтгэлийн эрүүл мэндэд маш чухал байдаг. Мэдээж нүүр тулан ярилцах нь Facebook, e-mail-ээр харилцахаас хамаагүй дээр. Энэ нь бид ямар нэгэн том зүйлийн нэг хэсэг мэт сэтгэгдэл төрүүлдэг. Эргэн тойрны хүмүүстээ цаг зав гаргах нь бидний харилцаанд юунаас ч илүү чухал гэдгийг санаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.