Иран улсад 13 наснаас дээш насны өргөмөл охинтойгоо гэрлэхийг зөвшөөрсөн хууль баталлаа
Иранд нэгэн жигтэй хууль баталлаа. Уг хуулиар эрчүүдийг өргөж авсан охинтойгоо гэрлэхийг зөвшөөрсөн бөгөөд хамгийн гол нь өргөмөл охиноо 13 настай байхад нь гэрлэх ёстой гэж заажээ. Харин хүний эрхийн төлөө идэвхтнүүд уг хуулийг түгшүүр дүүрэн хүлээж авлаа. Тэдний үзэж байгаагаар хуулийг баталсан парламентын гишүүд болон хууль тогтоогчид өргөмөл охинтойгоо гэрлэх сонирхлынхоо үүднээс ийнхүү шийдлээ гэж шүүмжилж байна.

Иран улсын лалын хуулийн дагуу 13 нас хүрээгүй охид хадамд гардаг аж. Харин шинэ хууль гарснаар охидыг 13 нас хүрсэн тохиолдолд гэрлүүлэхээр болж байгаа юм. Ингэхдээ эцэг эхийн болон хууль хяналтынхны зөвшөөрлийг авахаар болжээ. Харин хөвгүүдийн хувьд эцэг эхийнхээ зөвшөөрлөөр 15 нас хүрч байж эхнэр авахаар болсон байна.



