“X Factor” шоуны ялагч “Little Mix”-ийн охид аялалаа эхлүүлжээ

“X Factor” шоунаас урлагийн карьераа эхэлсэн Pop, R&B, Hip Hop чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Их Британийн “Little Mix” хамтлаг энэ зун Их Британаар тойрон аялал хийхээр зэхээд байна. Хамтлагийн охид Рэппэр Мисси Элиоттой “How Ya Doin” уран бүтээл дээрээ хамтран ажиллаж байгаа юм. Перри Эдуардс, Жеси Нелсон, Лей-Энни Пинок, Жейд Тривал нарын хамтлагийн охид тус дуугаа клипжүүлж, фэнүүддээ хүргэхээр болжээ.

Тэд “X Factor” шоуны ялагч болсныхоо дараа гаргасан “Cannonball” дуу нь хитүүдийн жагсаалтад дээгүүрт бичигдээд байна. Тэд “DNA” хэмээх анхны цомгоо өнгөрөгч оны 11-р сарын 19-нд гаргаж байжээ. Бүсгүйчүүд та нартаа “Little Mix” хамтлагийн “Cannonball” дууг хүргэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
үнсгэлжин
(202.179.20.247)
2013-04-08 19:37:25
ёстой мундаг охидууд шүү
0
0
0
Хариулах